Эртний амьтны олдврууд олж, зарж борлуулахыг завдсан этгээдийг илрүүллээ
Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б гэгч бусадтай бүлэглэн хууль бусаар гар аргаар алт олборлож байх хугацаандаа эртний амьтны олдврууд олж, түүнийгээ Хятад улсын иргэдэд өндөр үнээр зарах зорилгоор Улаанбаатар хотод оруулж ирсэнийг мэдээллийн дагуу илрүүлэн шалгажээ.



Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд 30 настай эрэгтэй Б, 33 настай эрэгтэй Э нарын зарж борлуулахаар тээвэрлэн авч явсан эртний амьтны олдвор нь 35 саяаас 10 мянган жилийн өмнө хамаарах цаг хугацаанд амьдарч байсан Савагт хирсний зарим яс болох эрүү, шүд, толгойн ясны хэсэг, эвэрний дугалмай, шилбэний хэсэг зэрэг болох нь Палентологийн хүрээлэнгийн ажилтнуудын дүгнэлтээр тогтоогдсон байна. Тус хэргийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

ЦЕГ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-02-23 08:36:18
    uls shagnadag baih heregtei
  • Зочин 2019-02-23 07:17:51
    Палентлогын олдвор олоод улсад тушаахад улс шагнадаг байсан бол яалаа гэж ийм юм болховдээ. Хууль эрх зүйн орчныг нь сайжруулмаар юм