10 саяын хахууль авсан захиралд торгуулийн ял оноов
БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ нарт холбогдох хэргийг энэ сарын 13-нд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.

Түүнийг 2018-2019 оны хичээлийн жилд “Шинэ эхлэл”-ийн зургадугаар ангид элссэн Н-ийг тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлснийхээ төлөө ээжээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгасан юм. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан бусдаас хахууль авсан үндэслэлээр Л.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Тэгвэл шүүх хурлаас Л.Эрдэнийг хахууль авсан гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин хахууль өгсөн Н.Оюун-Эрдэнэ, зуучилсан гэх Г.Гантулга нарт тэнсэн харгалзах ял оноожээ. 

О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэмбэ 2019-02-23 03:38:32
    НААДАХ ЧИНЬ 1 УДААГИЙН Л БЭЛЭГ. ЭНИЙГ ЯМАР ШИЙТГЭЛ ГЭХИЙН. БИТГИЙ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛ. БОЛОВСРОЛЫГ УСТГАГЧ ЗАХИРЛУУД
  • иргэн 2019-02-22 21:06:57
    ямар ч хохиролгүй юм байна шүүдээ хахуул аваад бай
  • Чагнаа 2019-02-22 15:43:19
    Их хэргээс анхаарал сарниулах гэсэн жүжиг. Жинхэнэ их гарын авилгачдид дулаан хөнжилдөө дугжирч байна:
  • хангай 2019-02-22 12:09:16
    авсан мөнгөө л өгсөн байна шдаа. хохиролгүй. зүээр
  • ZOCHIN  2019-02-22 10:53:09
    SHUUH BARIGDAHGUI AVAACH GEED BAIGAA YMUUDAA. BAS HOHIROGCH N TENSEN AVAA YU...
  • үү 2019-02-22 10:40:21
    баригдсан нь 10 сая шүү.ийм маягаар хэдэн жил өчнөөн хүнээс авсан л байгаа.хахуульд авсан мөнгийг 50 дахин үржүүлж торгох хууль гарга.тэгвэл айгаад больж магад....
  • хуульч 2019-02-22 10:28:11
    ХАХУУЛД АВСАН МӨНГИЙГ БОДВОЛ УЛСЫН ОРЛОГО БОЛГООД ТОРГУУЛЬСАН МӨНГӨ НЬ ТЭР БИЗ ДЭЭ ,,,???
  • Эвий! 2019-02-22 10:10:21
    Манай энэрэнгүй шүүх түүнийг "Эвий эвий, аравхан сая төгрөг авсан юм байна, бидний авдагийн дэргэд хүүхдийн тоглоом юм!" гээд явуулжээ!!
  • unen 2019-02-22 09:54:44
    Shuugch nart ?
  • Зочин 2019-02-22 09:39:02
    Ингэж гурилдах хэрэггүй. БХ,ХЦУГ -д арга хэмжээ авч байна гээд хил, заставруу шилжүүлж, дэвшүүлэн зйлуулдаг сонгодог арга техник халдвар авах нь.