Хулгайч нартай хуйвалддаг ломбардуудад шалгалт хийж байна
Хулгайч нартай хуйвалдаж, хулгайн эд зүйлсийг барьцаанд авдаг ломбардуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, хулгайн аргаар олсон компьютер, notebook, гар утас, зурагт болон бусад үнэд хүрэх эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газарт бусдын нэрээр тавьдаг зөрчил их байдаг.

Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс “Ломбард” арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна.

Тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүдэх 71 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 

Алба хаагчид аж ахуй нэгжүүдийн
- Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
- Эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф
- Хяналтын камер
- Үйлчлүүлсэн иргэдийн бүртгэл
зэрэгт хяналт шалгалт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтын үеэр зөрчил илэрсэн 24 аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар нийт 22 сая 800,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-24 09:39:47
    бугдийг нь хаа нэг их намба царайлсан хулгайг ганц гааруулж байгаа газар чинь энэ ломбардууд
  • зочин 2019-02-23 13:37:03
    Хулгайч нартаа хувилдаж байгаа тэдний Лицензийг шууд цуцалах хэрэгтэй
  • zochin 2019-02-23 02:30:14
    Zuv.yalgavartai handah heregtei.Umhii unertsen jijig nuhend zuvhun hylgain ed zuilseer ajilladag nuhduudiig yalgaj shalgaad haah heregtei.
  • Шүүх, цагдаа?!?! 2019-02-22 10:14:28
    Манай зуслангийн байшингаас хулгайд алдсан ТВ, систем хөгжим, приставка г.м. зүйлүүдийг ломбардад тавьсан боловч надад эргүүлж өгөөгүй шдээ!!!
  • Зочин 2019-02-22 09:47:40
    Хаахын хаагад,нээхийн нээгээд ажлаа хийцгээ.Битгий тэмбүүрээд байгаач