Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно гэв
Төрийн ордонд “Тинк банк 2019” мөнгө, санхүүгийн орчин хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг үеэр  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “2019 онд Монголбанк үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Энэ бол Монгол Улсад банк, санхүүгийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой юм. Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг бий болгоход бодит хувь нэмэр оруулж байгаа. Банк,санхүүгийн системд хууль, эрхзүйн шинэчлэлийг амжилттай хийлээ. Мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Мөнгө зээлийн зохистой өсөлтийг хангаж, эдийн засгийн сэргэлт эрчимжиж байна. Зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд гарлаа. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь бусад хувийн секторийн байгууллагаас гадаад хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. 2019 он бол Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно” гэлээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чагнаа 2019-02-22 17:22:33
    Монголын олон банк ард түмэн бидэндээ хангалттай хүчирхэг байгаа. Хүчирхэг дээр нь хүчирхэг болгох гээд байгаа юм байхдаа...