"Ёохор-2019" наадам ирэх долдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгуулах юм байна. Буриадын уламжлалт ардын тойрон бүжиг ёохорыг хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэх, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, ёохор бүжгийн хамтлаг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх ажлыг тогтмолжуулснаар Хэнтий аймагт алялал жуулчлалын эвэнт арга хэмжээ бий болгох зорилгоор буриадын уламжлалт ардын тойрон бүжгийн "Ёохор” наадмыг Хэнтий аймгийн Батширээт суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар Батширээт сумын ИТХ-ын тогтоол 2015 онд гарсан юм байна. Түүнээс хойш "Ёохор" наадам жил бүр зохион байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын наадам болон өргөжжээ.
Энэ жил тав дахь удаагаа болох "Ёохор" наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал, хүчит бөхийн барилдаан, буриад сурын харваа, хатир жороо морьдын уралдаан, сээр цохих наадам зэрэг буриад ястны зан заншил, соёл, үндэсний спортын онцлогыг харуулсан тэмцээн уралдаан болох ажээ. 
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-22 07:11:28
    Нутгийн биш хүн яваад очвол буудал олдох бол уу
    203.91.115.253
    Мэдэгдсэн Хариулах
    • - 2019-02-22 07:30:44
      Майхан бариад хэвтчихгүй юу даа, зун сайхан шдээ!
      64.119.19.49
      Мэдэгдсэн Хариулах