Шүүхийнхний “спорт загасчлал”

Албан тушаалын хаялгаар “гар тослогчид”-ыг авлигачин гэнэ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай авлигыг “гар тослох” гэж хэлсэн байгаа юм.

Харин тэрхүү авлигачдыг албан бусаар тул, жараахай хэмээн ангилдаг. Тул гэж тэрбум тэрбумаар нь халаасладаг их гарын авлигачныг хэлж байгаа юм. Харин жараахай нь төрийн албыг хүнд сурталжуулан “гар тосолдог” хурган дарга, мэргэжилтнүүдийг нэрлэнэ.

Тэгэхээр авлигачныг илрүүлнэ, барина гэдэг далайгаас загас шүүрдэх адил болж таараад байгаа юм.

Яахав, АТГ, прокурорынхон яаж ийгээд тул, жараахай тасралтгүй шүүрдээд байгаа харагддаг. Хэрэг нээж, мөрдөн шалгаж, гэмт үйлдлийг тогтоон, яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлж байна.

Харамсалтай нь өнөөх тул, жараахайнууд нь шүүх дээр очоод цагааддаг,  эсвэл  шийтгүүлсэн  болоод явж одно.

Энэ үгтэй маргах хэрэггүй юм. Маргаж эсэргүүцэх боломж ч байхгүй.

Хэдэн тоо хэлье.

2017 онд АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46-г,  2018 онд 224 хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84-ийг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүхэд шилжүүлсэн нийт авлигын хэргийн 37.5-43.3 хувь л эцэслэн шийдэгддэг гэсэн тоо гарч ирж байгаа юм.

“Гар тосолсон” тул, жараахай нарт шүүхийнхэн энэрэнгүй зөөлөн сэтгэл гаргана. Өгч байгаа ял шийтгэлээс нь энэ тодорхой харагдана.

Өнгөрсөн онд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж нэгж, хуулийн этгээдээс ажлын байран дээрээ 57.5 сая төгрөгийн хахууль авч байгаад баригдсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярт шүүхээс 6.5 сая төгрөгөөр торгох ял оноосон.

БСШУСЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байхдаа 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан Д.Батмагнай Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд 9.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Нарангэрэлд албан тушаалын байдлаа ашиглаж 13.4 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял оногдуулсан.

2018-2019 оны хичээлийн жилд “Шинэ эхлэл”-ийн зургадугаар ангид элссэн Н-ыг тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлснийхээ төлөө ээжээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан тус сургуулийн захирал Л.Эрдэнэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Энэ юу ч биш. Дайны эрсдлийн даатгалын 700 сая ам.долларыг угааж 9.1 тэрбум төгрөг завшсан МИАТ-ийн захирлуудад анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноож бөөн сүр дуулиан болж байв. Гэтэл Улсын дээд шүүхээс тэдний ялыг бууруулж, нөгөөдүүл нь хоёр жил орчим “суугаад” гараад ирсэн байдаг юм.

Шүүхийн энэ шийдвэрт тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл гайхаж, нүд нь орой дээрээ гарах шахаж байв.

Өдгөө АТГ, прокуророос мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг шүүх бараг л нэг өдөр бүгдийг нь мөрдөн байцаалтад буцаалаа. Ямар санаатай, яах гэж байгааг бүү мэд.

Мөн Оюутолгойн гэрээний хэргээр баривчилсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг олны ам хаах гэж байгаа юм шиг ёс болгож ганц хоёр сар цагдан хориод гаргачихна. Бас бус хүмүүсийг хорьсон болоод гаргадаг. Ийм шийдвэрийг шүүх л гаргадаг.

Юутай ч энэ мэтээр АТГ, прокурорын арай гэж шүүрдсэн тул, жараахай нарыг шүүхээс ялыг нь хөнгөрүүлж, цагаатгах шахаад гаргадаг байдал ил тод харагдаад байгаа юм.

“Спорт загасчлал” гэж бий. Уурга дэгээгээ шидэж, уралдаж загас барьцгаадаг. Тул барьсан уу, жараахай барив уу гэдгээ ч үздэг. Гэхдээ барьсан загасаа шарж иддэггүй. Барьж таашаал авчихаад буцаагаад тавьчихдаг.

Түүн лүгээ албан тушаалын хаялгаар “гар тослоод” баригдсан авлигачдыг шүүн таслах тал дээр шүүхийнхэн “спорт загасчлал” хийгээд байна уу даа гэж хардахаар байгаа юм.

“Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуульч 2019-02-23 17:48:41
    Сэтгэгдэл устгах ямар сонирхол байна аа.
  • иргэн 2019-02-23 03:26:15
    ШЕЗ аравгаруйхан орон тоотой ажил үүргээ хэвийн хэмжээнд явуулж байсан,гэтэл 130 гаруй орон тоотой мөртлөө бөөн сүүмжлэлийн бай боллоо татан буулгамаар юм
  • Huulch 2019-02-22 16:56:48
    1. 106 хэргийг прокурорт шилжүүлээд 46 шүүх шийдсэн бол 60 хэрэг нь прокуророос шүүхэд очсон эсэхийг нь тодруулсан уу.
  • зочин 2019-02-22 08:52:21
    УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЖ ТӨЛБӨРӨӨ БҮРЭН БАРАГДУУЛСАН БОЛ ЗААВАЛ ЭРҮҮГИЙН ЯЛЫГ ХАТУУРХАХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ ,, ХАРИН ХОХИРЛОО ТӨЛ БАРАГДУУЛАХГҮЙ БОЛ НАСААР НЬ ХОРИГ,??...
  • Зочин  2019-02-22 07:50:10
    Ийм үндэслэлгүй худлаа юм бичихээ болиоч ээ Olloo.mn. Шүүх УИХ-аас баталсан хуулийн дагуу л ял өгдөг. Хуулийг хэн батлав гэдгээ эхлээд хараач та нар
  • Женко-д 2019-02-22 07:25:15
    Шүүхийн нэр хүнд тартагтаа тулаа!!! Одоо ийм янзаар цаашид байх боломжгүй боллоо! Ерөнхийлөгч шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа шүү!!!!
  • Зочин 2019-02-22 06:15:58
    Шүүгч болохын тулд Өнөрбаян, Лүндэндорж нарын сүлжээнд 60 сая төгрөг төлдөг гэж шүүгч, шүүгчид горилгочид ярьдаг юм билээ. Байраа зарж барьж байж төлбөрөө хийдэ...
  • иргэн 2019-02-22 05:27:53
    шүүгч нарыг улс төржүүлсэн хүн бол Элбэгдорж,шүүгчийг авилгад сургасан хүмүүжүүлэгч нь Лүндэндорж,энэ нөхөр ажлаа өгөх болсон
  • зочин 2019-02-22 04:15:29
    шүүх Улсын их хурлаас баталсан хуулийн дагуу ял оноож байна. шүүхээс илүү наад улсын их хуралын гишүүд чинь өөрсдийн авлигын хэрэгтээ бага ял авахын тул
  • Зочин 2019-02-22 03:18:39
    Дээд шүүхийнхэн нь ерөн цайрч байх шиг бна. Нийгэм ээ дагадаг хорвоо доо ... харамсалтай
  • Иргэн 2019-02-22 02:45:37
    Шүүхийнхэн авилгал авахаа болиорой. Та нар шудрага ажиллахаар тангараг өргөсөн хүмүүс. Тангарагаа зөрчвөл үйл лайгаа эдлэгэ шүү.
  • IRGEN 2019-02-22 01:57:48
    MASH ZUB SEDEB XUNDJEE... MASH OLON DUULIANTAI XERGUUD CHIMEEGUI BOLOD ZAMXRAX YUM DAA.. ABILGACHIN SUGAR B.NA ..
  • иргэн 2019-02-22 01:36:59
    Яах аргагүй шүүх засаглалыг шүүж шүүрдэх цаг нь болсоныг илтгэж байгаа хэрэг ...........
  • зочин 2019-02-22 01:34:14
    Шүүхийг цэвэрлэх цаг болсон байна,, Жинхэнэ авлигачид Шүүхэд бна.