13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдэд оноосон ялыг хэвээр үлдээв
Хоёр жилийн өмнө “Очир” төвийн буудлын өрөөнд 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн М.Амарболд, Б.Жавхлан нарт холбогдох шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр боллоо. Тус шүүх хурлаар анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.

Ингэснээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч нарт оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдсэн. М.Амарболд, Б.Жавхлан хоёрт анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг оноосон бөгөөд шүүхээс хаалттай хорих ангид эдүүлэхээр заасан юм.

Яллагдагчид өмгөөлөгчөөрөө дамжуулан оноосон ял хүнд байна хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж. Тэднийг шүүхээс 13 настай охиныг архиар хордуулан биеэ хамгаалх чадваргүй болгож улмаар зүй бусаар хүчирхийлж амийг нь егүүтгэсэн хэмээн үзэж дээрх ялыг оноосон. 

Хүсэлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт болох байсан давж заалдах шатны хурал шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй тул хойшуулах шийдвэр гаргасан байсан бөгөөд өчигдөр ийнхүү хурал нь болов.

О.Гэрэл 

Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-02-22 02:41:55
    Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа Монголчууд нэг гарт төвлөрсөн үедээ хүчтэй байсан т...