Өнөөдөр болох үйл явдал...
 09:00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" сэдэвт хурал болно. Хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Лауренцю Христеа нар болон бусад холбогдох албаны хүн оролцоно. Холбоо барих утас: 8001-9000

 09:00 цагт “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн”-ийг  “МУИС-ын номын сангийн 2 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаарх мэдээ мэдээллийг нэг дороос авч сурвалжлага бэлтгэхийг урьж байна. Холбоо барих: 80027744

09:00 цагт  Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болно. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн бүх удирдах ажилтан оролцох бөгөөд хуулийн хэрэгжилт, шинэчлэл, орлого зарлагын гүйцэтгэл, 2018 оны ажлын үр дүн болон бусад асуудлаар мэдээлэл авах боломжтой. 3,4-р хороолол Өргөө кино театрын хойно Раяал хаусын 6 давхрын хурлын танхимд та бүхнийг урьж байна. Утас: 99070054

10:00 цагт  Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн Архивын газраас үзүүлэх сургалт зохион байгуулна.
холбогдох дугаар: 88085588

12:00 цагт "ОЮУ ТОЛГОЙ"- компаний төв оффисийн нэг давхарт Хэвлэлйин хуралтай. ТУЗ- ийн гишүүдийн булхай, луйварыг дэлгэж, ажилчдын эрх ашгийн хамгаалах талаар
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн 99191388, 88117157
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.