Хүүг минь машинаар дайрч хөнөөчихөөд хөнгөн ял авсанд гомдолтой байна гэв
Долоон настай хүүгээ зам тээврийн ослоор алдсан ээж хэвлэлийнхэнд хандаж өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хэрх” тосгонд өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 12.00 цагийн орчимд зам тээврийн осол гарч долоон настай хүү амь насаа алджээ. Гэтэл энэ хэрэг хоёр жилийн турш шийдэгдэхгүй явсаар шүүхээс ослын буруутанд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Үүнийг эсэргүүцэж буй.
 
Хохирогчийн ээж  М.Оюунцэцэг “М.Мөнхтулга гэгч этгээд хүүг маань дайрч, 50 метр газар чирж амь насыг нь хохироосон. Хэргийг мөрдөн байцаагч Мөнхсүх хүлээн авч шалгасан ч мөрдөн шалгах ажиллагааг хэт удаан явуулснаас хэрэг шийдэгдэхгүй хоёр жил боллоо. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд автомашинд мөргүүлсний улмаас тархинд цус харвалт үүссэн. Түүнээс үхэлд хүргэх ужиг эмгэг өвчингүй байсныг бичсэн байдаг. Гэтэл Мөнхсүх байцаагч Эрүүл мэндийн төвийн дарга Лхагвадоржоор тархины усжилтаас үүссэн тархины саа саажилт оноштойгоор эмнэлгийн хяналтад байсан нь үнэн гэсэн хуурамч бичиг гаргуулж авсан. Хүүг маань мөргөчихөөд зогсохгүй 50 метр газар чирсэн. Хүү маань тав хоног ухаангүй ГССҮТ-д хэвтээд нас барсан. Бас болоогүй бидэнд 35 сая төгрөг өгч хохирол барагдуулсан гэх худлаа мэдээллийг тараасан. Мөн хоёр хүүхдийг чинь ална гэж удаа дараа заналхийлсэн” гэв.
 
Энэ хэргийг  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мөнхтулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангид хамрагдах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.3-т зааснаар ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хуулийн ерөнхий ангийн 7.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан тэнсэн харгалзах ял оноожээ.
 
Үр хүүхдийнх нь амь насыг хохироож нөхөж баршгүй хохирол амсуулсан хэрэгтэнд тэнсэн харгалзах ял оноож, хөнгөн гэмт хэрэг гэж үзсэнд гомдолтой байгаагаа хохирогчид хэлэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-22 03:50:50
    ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ. ХУЛГАЙ ДЭЭРЭМ,ЗАЛИЛАН,ХҮЧИНДЭХ ,ТАНХАЙРАХ ЗЭРЭГТ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ....
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-02-22 01:18:37
    Одоо эрхмүүд минь хүүхэд гарцаар гарсан бол яриа байхгүй гарцгүй газраар байсан бол яалтай хуулиа хүндэтгэ
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах
    • Хө 2019-02-22 07:22:17
      Хуулинд хө бас гарцгүй газраар гарч болно гээд заачихсан абйдгийг мэдэх үү?
      202.179.31.79
      Мэдэгдсэн Хариулах
  • яанаа энэ төр 2019-02-21 21:01:44
    энэ эрүүгийн хууль. энэ шүүх юу болоод байна аа
    66.181.183.42
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2019-02-21 10:05:15
    ШЕЗ ийн дарга гэгч ЛҮНДЭНДОРЖ согтуугаар жолоо барьж хүн дайрч алчихаад бүр гавъяат ажилтан цолыг элбэгдоржоос аваад, одоо ШЕЗ ийн дарга хэвээрээ л байна. МОНГ...
    150.129.143.198
    Мэдэгдсэн Хариулах
  • haraa 2019-02-21 09:59:17
    yal ni hungun baina shuu,sanaataigaar 50metr chirsen yum bish uu,bas hurd hetruulsen baina
    182.160.0.11
    Мэдэгдсэн Хариулах