Төмөр замын тээврээр тээсэн ачаа 10.1 хувиар өслөө

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны 1 дүгээр сард 2.3 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 197.3 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 215.3 (10.1%) мянган тонноор өсөж, зорчигчид 23.2 (10.5%) мянгаар буурсан байна. Харин тээсэн ачаа өмнөх сараас 60.4 (2.6%) мянган тонн, зорчигчид 11.5 (6.2%) мянган хүнээр өсжээ.

Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 2019 оны 1 дүгээр сард 41.6 хувь, экспортын ачаа 33.0 хувь, импортынх 12.9 хувь, дамжин өнгөрсөн ачааных 12.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс импортын ачааных 2.4 пунктээр өсөж, экспортын ачааных 1.6 пункт, дотоодын ачааных 0.7 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.1 пунктээр буурсан байна.

Төмөр замын тээврийн салбарын орлого 2019 оны 1 дүгээр сард 54.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.0 (17.3% ) тэрбум төгрөгөөр өсжээ.

Агаарын тээврээр тээсэн ачаа 2019 оны 1 дүгээр сард 241.0 тонн, зорчигчид давхардсан тоогоор 78.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 11.5 (4.5%) тонноор буурсан бол зорчигчид 7.5 (10.5%) мянган хүнээр өсжээ. Харин тээсэн ачаа өмнөх сараас 46.2 (16.1%) тонноор буурсан бол зорчигчид 1.7 (2.2%) мянган хүнээр өссөн байна.

Агаарын тээврээр дотоодод зорчигчид 2019 оны 1 дүгээр сард 31.1 (39.5%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (6.6%) мянга, олон улсад зорчигчид 47.7 (60.5%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 5.6 (13.2%) мянгаар тус тус өссөн байна.

Агаарын тээврийн салбарын орлого 2019 оны 1 дүгээр сард 27.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 (7.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 928.5 (3.5%) сая төгрөгөөр өссөн байна.

П.АНИР 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-02-22 18:59:15
    Davhar ongots
    103.212.118.86
    Мэдэгдсэн Хариулах