Байгалийн гамшгаас хамгаалах төхөөрөмж манай улсад ганцхан бий

Гадаадын хөгжилтэй орнуудад үүлэн дундуур нь онгоц нисэж, үүлний бүтцийг судалж байгалийн гэнэтийн гамшигт үзэгдлийг иргэддээ урьдчилан мэдээлдэг байна. Мөн зарим улс орон 200 километр тутамд үүлний бүтцийг судалдаг радар хэмээх төхөөрөмжийг байрлуулж гэнэтийн үзэгдлээс аврагдаж чаддаг гэнэ. Харин манай улсын цаг уурчид  20 минутын дотор айлын гэр шатаж, автомашин сүйдэж, хүний амь эрсэдсэн Архангай аймгийн Хашаат сумын байгалийн үзэгдлийг   урьдчилан анхааруулж чадсангүй. Өөрөөр хэлбэл дээрхтэй адил хэдхэн минутын дотор хар салхи босдог, халуун зунаар цас ордог үзэгдэл урьд өмнө нь давтагдаж байсан ч иргэд хохироод, гайхшраад л үлддэг. Тэгвэл цаг уурчид нь муу ажилласных биш байгалийн гамшгийг урьдчилан мэдэж, иргэдэд анхааруулдаг  радар хэмээх төхөөрөмж манай улсад ганцхан байдгаас онц ноцтой үзэгдлийг анхааруулж чадаагүй аж. 15 жилийн өмнө Японы Жайкагийн тусламжаар барьж байсан дээрх төхөөрөмж Нисэхийн Морин уулан дээр байдаг. Үүлний бүтцийг судалж, эргэн тойрныхоо 400 километр зайд болох байгалийн үзэгдлийг урьдчилан мэдээлэх боломжтой гэнэ. Мөн бороо оруулах зэргээр үүлэнд зориудаар нөлөөлөхөд энэ төхөөрөмжийг ашигладаг байна. Энэ бол суурин радар төхөөрөмж юм.

Харин зөөврийн радар төхөөрөмж  Завхан, Хэнтий, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар  зэрэг есөн аймагт байдаг ч сүлжээгээр холбогдож чаддаггүй, заавал өндөрлөг газар байрлуулж байнгын хүн  ажиллуулах шаардлагатай учир тэр бүр үр дүнгээ өгдөггүй аж.  Орчныхоо 100 км газрыг хянах чадалтай явуулын Радар төхөөрөмж  450 сая төгрөгийн өртөгтэй  байсан ч сүүлд 550 сая төгрөгөөр дөрвийг худалдаж авч байжээ.

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж, зориудаар бороо оруулдаг суурин радар төхөөрөмжийг уг нь газар нутгийн 200 километр тутамд байрлуулах шаардлагатай гэнэ. Гэвч зөвхөн төхөөрөмж төдий биш хэдэн тэрбумаар үнэлэгдэж, 2-3 давхар обьект шаардагдах энэ асуудлаар Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамаар дамжуулж Сангийн яаманд хүсэлт хүргүүлсэн ч тодорхой хариу өгөөгүй байна. Албаны хүний хэлж байгаагаар хэдэн зуун километрийн зайтай хэд хэдийг байрлуулах боломжгүй учраас нэн түрүүнд Даланзадгад, Мөрөн хотод суурин радартай болох шаардлагатай байгаа аж. Зөвхөн байгалийн гамшиг төдийгүй газар тариалангийн бүс нутгаар ямар байх, гандуу газар бороо оруулах гээд их л хэрэгтэй учраас холбогдох газруудаас нь төсөв мөнгө гаргаад анхаарах цаг нь болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох Хашаатад болсон шиг үзэгдэл дахин давтагдахад бид бэлэн үү. Цаашид хаана юу болохыг таашгүй.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уянгаад 2014-09-09 05:01:08
    Уянгаа гамшгаас хамгаалах, урьдчилан мэдээлэл өгөх гэдэг хоёр өөр ойлголт юм сан, сэтгүүлч шүү ухаантай юм бол бичиж буй зүйлийнхээ талаар бага ч гэсэн сэтгүүл сонин уншиж байвал яасан юм бэ? та нарын мунхаглал хэрээс хэтэрчихээд байна шүү дээ
    203.194.117.116
    Мэдэгдсэн Хариулах