Зургаан хүүтэй залуу хосуудын хуримыг хийж өгнө
Зургаан хөвүүнтэй Баянхонгор аймгийн залуу гэр бүлийн хуримыг Гэрлэх ёслолын ордон үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон байна.
 
Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Гэрлэх ёслолын ордон, "Одонтой ээжүүд" групптэй хамтран улсын хэмжээнд найман гэр бүлийн хуримыг хийж өгөхөөр болжээ.

Гучин зургаа хүртэлх насны, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой найман эмэгтэйг шалгаруулахад Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Б.Баяржаргал сонгогдсон байна.
 
Тэрбээр нутгийн залуу Н.Хүрэл-Эрдэнэтэй гэр бүл болон зургаан хүүгийн аав ээж болж, өнгөрсөн оны зургадугаар сард алдарт эхийн нэгдүгээр одонгоо зүүжээ. Дөрөв төрж, зургаан хүүтэй болсон Б.Баяржаргал өдгөө 32 настай бөгөөд 2012, 2014 онд ихэр хүү төрүүлж, тэднийгээ энх тунх өсгөж байна.

Хосуудын хуримыг олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 09-ний идэрийн барилдлагатай билэгт сайн өдөр хийхээр болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-02-21 14:38:49
    буянтай сайхан гэр бүлдээ аз жаргал хүсье
    202.179.27.192
    Мэдэгдсэн Хариулах
  • sain 2019-02-21 11:01:37
    4 turultuur 6 huu hovor tohioh huvi tavilan shuu. Amidrald ni sn shniig husye
    119.40.100.66
    Мэдэгдсэн Хариулах