Чөлөөт бөхийн дэлхийн аварга, МУГТ П.Орхоныг сэргээш хэрэглэсэн гэж барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан талаар мэдээлсэн билээ. Тиймээс 2020 оны олимпод оролцох боломжгүй болсон гэсэн үг.
Түүний барилдааныг үзэх дуртай фэнүүд нь хайран охин хэмээн халаглаж байна. Харин “Алдар” спорт хорооны багш дасгалжуулагч Ц.Хосбаяр хямарч, ихэд бухимдалтай байна.
Тэрбээр "Өнгөрсөн жилийн гуравдугаар сард солонгосчуудыг гуйж байхад нь өгөөд явуулдаг байж дээ. Санал тавьж байсан юм. Бидний хэрүүлээс болоод П.Орхон минь золиос болчихлоо. Гэхдээ ийм аймаар, хүнд хорлоно гэж даанч санасангүй. Холбооноос мэдээлэл ирээгүй байгаа болохоор одоохондоо ахад нь ярих зүйл алга. Мэдээлэл өгөхгүй бол удахгүй ярина. Гэхдээ Монголын чөлөөт бөхийн холбоо эхлээд мэдэгдэл хийх ёстой” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn