ОБЕГ болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны төлөөллүүд хамтран өнөөдөр ирэх гуравдугаар, дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар мэдээлэл хийлээ.
2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай улсын онцгой комиссын албан даалгавар гарсан байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн 2018 онд нийтдээ 13 аймгийн 48 сумд 77 удаагийн ой хээрийн гал түймэр гарснаас нийтдээ 16600 га газарт ой хээрийн гал түймэр гарчээ. Түймрийн улмаас байгаль экологид 39.5 тэрбум төгрөгийн хохирол гарсан бол гал түймэр унтраахад 250 сая төгрөг зарцуулжээ.
Цаг уур шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллийн дагуу 2019 оны хоёр, гуравдугаар саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас цас багатай байна.
Хаврын улиралд нийт нутгийн ихэнх нь хуурайшилт ихтэй байгаа учир ой хээрийн түймрийн нөхцөл хүндэрч магадгүй дүгнэлт мэргэжлийн байгууллагуудаас гаргажээ.
Ер нь нийт нутгаар цас багатай, ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар цас бараг байхгүй байна. Тиймээс хавар эрт хуурайшилт үүсэх магадлалтай байгаа талаар мэдээллээ.
О.Гэрэл
Оллоо.mn