Таргалалт нь хавдраар нас барах эрсдэлийг 19 хувиар нэмэгдүүлдэг
Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц гэж байх ба таргалах үед хэт их өөх хуримтлагддаг байна. Хэт их идэх болон хөдөлгөөний дутагдалтай байдал нь таргалах гол шалтгаан болно. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй, эмэгтэй таргалалт гэж хуваадаг. Эрэгтэй таргалалт нь илүүдэл өөх нь гэдэс ба түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг бол эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг. Таргалалтыг хянах зорилготой Биеийн жингийн индекс /БЖИ/ гэж байдаг.

БЖИ=Биеийн жин (кг) : Биеийн өндөр (M2)

Биеийн жингийн үнэлгээ:

<18.5 туранхай

18.5-24.9 хэвийн жин

25.0-29.9 илүүдэл жинтэй

30.0-34.9 Таргалалт I зэрэг

35.0-39.9 Таргалалт II зэрэг

>40.0 Таргалалт III зэрэг гэж үзнэ.

Жишээ 1: Биеийн өндөр – 150см, жин 54,6 кг хүний БЖИ-г тооцон олцгооё.

БЖИ=54.6:(1.5*1.5)=54.6:2.25=24.26 хэвийн жинтэй гэж үзнэ.

Таргалалт  нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 49 хувь, амьсгалын замын өвчнөөр нас барах эрсдэлийг 38 хувь, хавдраар нас барах эрсдэлийг 19 хувиар нэмэгдүүлдэг байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!! 2019-02-21 12:22:35
    УБ хотод явган алхах орон зай байхгүй!!! Хот байгуулалтын наад захын стандартыг бүгдийг зөрчсөн! Миеэ нар хотын дарга байхдаа газар наймаалж ийм болгосон!!!
    64.119.18.41
    Мэдэгдсэн Хариулах
    • Явган явах зай алга!!!! 2019-02-21 12:26:57
      Цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын талбай болгон тохижуулах боломжтой Жапан таун орчмын газрыг "Хурд" г.м. компаниуд булааж аваад битүү барилга барьчихсан!!...
      64.119.18.41
      Мэдэгдсэн Хариулах