​“Оюу толгой” ХХК-ийн ээлжит тохуурхал
Оюутолгой бол бидний мэдэх Монгол Улсын төсвийг нуруундаа үүрч яваа Эрдэнэтээс найм дахин том орд газар. Гэвч Оюутолгойн гэрээ хийгдсэнээр харийн эзэнтэй тэрхүү компанид монгол хүн боолын хөдөлмөр эрхлэгч болж хувирсан. Хамгийн бага цалинтай, хамгийн олон цагаар ажилладаг. Амь нас эрүүл мэндийн хувьд бүр асуудалтай. Тэнд Монгол ажилчдын эрх ашиг зөрчигдсөн олон “нууц” асуудал байдаг.

Энэ тухай өчигдөр “Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос цухас мэдэгдлээ. Тэд хэвлэлийнхэнд хандав. Учир нь “Оюу толгой” ХХК 2017 оны зургаадугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 2-ны өдрүүдэд Өмнөговь аймагт байрлах уурхайн талбартаа АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэндийн институтээр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэжээ. Гэтэл энэхүү үнэлгээний тайланг үндэслэн тэдний хэвийн бус нөхцөлд ажиллаж буй нэмэгдлийг цуцалсныг тус компанийн ажилчид эсэргүүцэж байгаа аж. Үнэхээр тохуурхаж чадаж байгаа шүү. Монголын баялагаа Монгол хүн хүртэж чадахгүй дээрээс нь энэ мэт тохуурхал. Энэ талаар “Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Дэлгэрхүү “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд нийт 90 ажлын байранд ажиллаж буй 329 ажилтан хамрагдсанаас 200 гаруй хүний хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг хэвийн гэж дүгнэснээр нэмэгдлийг нь хассан. Гэтэл энэхүү институт нь хэвийн бус хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх эрхтэй байгууллага биш. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд судлалын төв нь ганцаараа хөдөлмөрийн нөхцөл байдлын үнэлгээг хийх эрхтэй гэдгийг холбогдох тогтоомжид заасан. Энэхүү нөхцөл байдлыг "Оюу толгой" ХХК-д албан ёсоор мэдэгдэн хүнд хортой нөхцөл нь хасагдсан ажилчдад нь хэвийн бусыг нөхцөлийг нь буцаан олгох, нэмэгдэл ороогүй хугацааных нь мөн нөхөн олгохыг хүссэн. Гэвч компанийн зүгээс Монгол улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон гэж тайлбарлан, хүлээж аваагүй” гэлээ.

Хүнд хортой нөхцөлд ажиллаж буйн нэмэгдэл нь үндсэн цалингийн 13 хувьтай тэнцдэг бөгөөд ийнхүү хасагдсанаар "Оюу толгой"-н Ил уурхайн ажилчдын эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг тэрбээр мөн дурдаж байв.

Тиймээс Үйлдвэрчний эвлэлийнхэн Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж, Сүхбаатар дүүргийн Засаг даргад хөдөлмөрийн зуучлагч томилуулах хүсэлтийг гарган хөдөлмөрийн зуучлагч томилуулсан боловч хөдөлмөрийн зуучлалын хуралд Оюутолгой ХХК-ийн зүгээс оролцоогүй байна. Зуучлал амжилтгүй болсон тул Хөдөлмөрийн арбитр томилуулжээ. Гэтэл энэ бүх үйл ажиллагаанд "Оюу толгой" ХХК оролцоогүй бөгөөд Сүхбаатар дүүргийн засаг даргын зуучлагч томилсон захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

Түүнчлэн АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэндийн институтэд хандаж, үнэлгээний тайлангийн талаар тайлбар хүсэхэд тус байгууллагын дүгнэлт нь ажилчдын цалинг хасах үндэслэл болохгүй ба хөдөлмөрийн нөхцөлийн тайлан гэжээ. Тиймээс ажилчдын хэвийн бусын нэмэгдлийг хассан нь зардал хэмнэх ажлын хүрээнд монгол ажилчдын цалинг хассан гэж харагдаж байна хэмээн Ц.Дэлгэрхүү хэллээ.

Сүүлийн долоон жил Оюу толгойн уурхайн талбарын тоосжилтын хэмжээ дундаас дээш буюу хүнд хортой байсан гэсэн дүгнэлт гарчихсан байхад тэнд байрлах ажлын байр нь хэвийн байна гэх дүгнэлт ажилчдын гайхшралыг төрүүлэх нь ойлгомжтой.

Тэдний ийнхүү үл тоосон тохуурхлынхаа үр дүнд  хүнд хортой нөхцөлийг нэмэгдлийг хасах гэсэн ганцхан л зорилго.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-03-14 02:42:24
    Жоохон барин тавин, баримтгүй мэдээ бичих юм даа. Энэ уурхайг дагаж хоолоо олж иддэг хүмүүс байж их жудаггүй аашилж.
  • Сан 2019-02-23 10:45:07
    Оюу толгойг ухах нь зөв. Харин рио тинтог амбаардаж гарга.
  • m 2019-02-23 08:42:13
    Haian bayalaga mini eeeeeee
  • уншигч 2019-02-23 08:08:13
    Эх орондоо гадаадынханд ингэж дээрэлхvvлнэ гэдэг бол тер эрх мэдлээ алдсаны илрэл. Аргагvй л дээ дэлхийн банк засгийн газрыг нь атгаад байхад.
  • Zocnin 2019-02-22 15:30:57
    Tuugeercn zogsohgyi ajilcndad eruul mendiin daatgaliig tus kompani haryutsah yostoi Uund shud em bolon massage zuu sport tsotsolbort hamragdah tolboriig daajtga...
  • bat 2019-02-22 06:27:41
    Худлаа ухаантай болж битгии шаа гэж хэлии лаларуудааа оюутолгой ажиллахгүй 1жил болход манай төриинхөн өөрсдөө өмдөндөө шээгээд гуйна .даллар шууд 10мянга болно...
  • иргэн 2019-02-21 16:03:34
    Оюутолгойд чинь Манай улсын сайд, ерөнхийлөгч байсан эрхмүүд зөвлөх болон, ТУЗ-д нь байдаг биздээ, тэд олон мянган доллараар цалинжаад хэний талд ажиллаж бна
  • Би 2019-02-21 06:31:30
    Тэгэж хэцүү зовоод байдаг ажил юм бол больчихооч !! Наан чинь ажилах боломж хайсан хүн хэдэн мянгаараа байна.!!
    • zochin 2019-02-21 07:19:27
      Чам шиг боолын сэтгэхүйтэй нөхдөөс болоод Монгол хүний үнэлэмж унадаг.
  • Чадах уу? 2019-02-21 02:58:30
    ОДОО ТЭГВЭЛ САЛХИТИЙН ОРДОД ХАЛДСАН ШИГ ОТ-РУУ ХАЛДААЧ ДЭЭ ТЭГЭЭД.
  • Бат 2019-02-21 02:39:24
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаж ёрөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа Монголччуд нэг гарт төвлөрсөн үедээ хүчтэй байсан
    • Zochin 2019-02-23 03:47:57
      76 дотор сайнтай муутайдаа өдий зэрэгтэй явж бна. Нэг муу хүн гараад ирвэл улс сүйрнэ, 76 муу хүн зэрэг гарна гэж боломж байхгүй
    • зочин 2019-02-21 03:41:45
      Яг зөв. 100 ямаанд 60 ухна гэгчээр ядаж байхад яасан олон дарга байдаг гээч. Том том байшингуудаар дүүрэн төрийн алба хаагчид нэртэй РС тоглосон юмнууд.
  • яана даа, харамсаж байна 2019-02-21 02:03:17
    МОНГОЛ төрийг доромжилсон монголын авлигачид, гадны луйварчдын эсрэг шуурхай арга хэмжээ авах цаг болжээ. БОЛОХГҮЙ байна хэмээн олон жил ярьлаа. ОДОО гэрээгээ э...