Гар утасны аппликейшныг ашиглан 90 зөрчилд хариуцлага тооцов
Иргэд, E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан жолооч нарын гаргасан зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснээр асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэжээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар андройд утас-8.7мянга, Iphone-1.4мянган хүн татаж авч ашигласан байна.

Өнгөрсөн 7 хоногт E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан 90 зөрчилд хариуцлага тооцсон байна.

Та, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчихгүй, бусдыгаа хүндэтгэн оролцоно уу!


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-20 09:30:31
    Миний хувьд урсгал сөрсөн 2 машины зургийг аваад өнгөрсөн 10 сард явуулсан. Одоо хүртэл хянаж буй гэсэн төлөвтэй л байна. Ажлаа хийвэл хийцгээ. Хийхгүй бол зайл...
    119.40.98.74
    Мэдэгдсэн Хариулах