Л.Гүндалайгаас болж “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх ноцтой зөрчигдөж байна гэв
Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх ноцтой зөрчигдөж буй асуудлаар оршин суугчид болон тус хотхоныг барьсан барилгын компаниуд хамтран  өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дүнжингаравын гудамжинд “Peace Villagе” хотхон байрладаг байна. Энэ хотхоныг ААН-үүд барьсантай холбогдуулан маргаан гарсан байна.  Үүнээс үүдэн оршин суугчид болон тус хотхоныг барьсан барилгын компаниудын төлөөлөл хэрхэн эрх нь зөрчигдөж байгаа аж.
 
Энэ талаар оршин суугчдын төлөөлөл иргэдийн төлөөлөл Б.Зоригоо "Л.Гүндалай нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Оюундалайн Одсүрэнгийн нэр дээр 2010 онд Дархан цаазат "Богд хан-уул”-ын аманд 5 га газар аялал, жуулчлалын зориулалтаар ашиглах гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Улмаар бусдад эрхтэй мэтээр ойлгуулж уг газар дээр бусаар барилга бариулан хууран мэхэлж, зориулалтын бусаар ашиглаж, хулхидан барилга бариулан, эцэст нь хөрөнгө оруулсан иргэд, ААН-үүдийг дарамталж 1 га газраас 6,6 тэрбум төгрөгний өртөг бүхий байр орон сууц, автомашины зогсоол, авсан атлаа улам шунаж баригдаагүй барилгын талбайг тооцож дахин 2.8 тэрбум төгрөг, нийт 9.4 тэрбум төгрөг авахаар улайрч эхэлсэн байна.Үүнийг түүний нийт авсан 5 га газарт нь үржүүлж тооцож үзвэл 46 тэрбум төгрөг болж байна.
Төрийн газрыг үнэлж, арилждаг, уг барилгын төсөлд ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй атлаа хөрөнгө оруулагчдийг дарамтлан, хөрөнгөтэй болж байгаа нь луйврын шинжтэй гэж үзэж байна.

Түүний энэ увайгүй үйлдлээс болж барилга барьсан ААН, хөрөнгө оруулсан иргэд дампуурах байдалд хүрээд байна. Нэг үгээр хэлбэл өөрийн хөрөнгөөр Л.Гүндалайн гэр бүлд барилга, байшин барьж өгсөн болж таарч байгаа аж. Түүгээр ч зогсохгүй орон сууцандаа орсон иргэдийг Л.Гүндалайн ах "Батсарай” ХХК- ний захирал Л.Баяндалай гэгч байрнаас нь хүч хэрэглэн хөөх, хаалга үүдийг нь эвдэх. өмч хөрөнгийг нь гэрээс нь гаргаж хаях зэрэг хүний ой тойнд багтахгүй үйлдэл хийх боллоо.
Байдал ийм дээрээ тулаад, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст иргэдээс удаа дараа гомдол гаргаад байхад тухайн этгээдүүдэд ямар ч хариуцлага тооцоогүйгээр үл барам эс үйлдлээрээ улам өөгшүүлж, тухайн гэмт хэрэг, зөрчил байнга гарах нөхцлийг бүрдүүлж байна" гэлээ.

Иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хан-Уул дүүргээс УИХ гишүүнээр сонгогдсон ХЗДХ сайд Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, АТГ-ын дарга н.Энхжаргал нар үүнд анхаарлаа хандуулж уг хэрэг, маргааныг ул суурьтай сайтар шалгаж, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж бидний эрх ашгийг хамгаалж өгөхийг энэхүү мэдээллийнхээ үеэр хүслээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-02-20 12:52:56
    Нийтлэлд найруулга гэж алгаа үг өгүүлбэр нь авцалдаа байхгүй юу бичээд байнаа сайн хянаж байж нийтлээчээ
    66.181.188.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Чацга царайлцгаа 2019-02-20 12:03:24
    Чадахгүй бол чацга царайлаад мөнгөө төл
    66.181.183.154
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-20 10:33:23
    хэрхэн эрх нь зерчигдеж байгаа аж оршин суугчдын телеелел иргэдийн телеелел пгоо бичсэнээ эргээд уншдаа эруул хун уу согтуу хунуу ойлгохгуй юмн
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах
  • харуусал 2019-02-20 10:29:51
    Odoo Gundalai bayan dalai. Daraa ni chanargui barilga barisan barilgiin companii ezed. Hariutslaga huleene dee
    66.181.167.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-02-20 10:19:24
    Оллоо сэтгүүлчийнхээ бичсэн нийтлэлийг хянаж баймаар юм аа. Арай л дэндүү юм
    202.9.42.152
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-02-20 10:09:44
    Durak Gunbalaig barij horiod humuusiin hohirliig baragduuluulaachee !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах