Ховд голд осолдсон хүүг эрэн хайх ажиллагааг зогсоов
Ховд аймгийн Мянгад сумын  Баянхошуу багийн дүгээр гудамжны...тоотод оршин суух 6 настай эрэгтэй Г нь энэ сарын 13-ны өдрийн 16.55 цагийн орчим Ховд голд осолдсон.
 
Ослын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, орон нутгийн 54 хүн, ар гэрийн 10 хүн гээд нийт 86 хүн эрэн хайх ажиллагааг явуулсан билээ. 
 
Өчигдөр гэхэд усны камер ашиглан 3 км хайгуул, 170 цооног гаргаж, голоор 4 км замыг завиар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.