Ялагдал мэт Ялалт

МАН-ын удирдлагууд хот гэх том айлыг алдахаасаа айж ёстой шившгээ тарина гэгч болж байна. Учир нь өчигдөр тус намын бүдүүн дарга нар МАН-ыг өнөөгийн өндөрлөгт авчирсан “ Ялалтын менежер” Ц.Сандуйг 60 тэрбумаар ацаглаж намаасаа хөөсөн нь олон мянган гишүүдийнхээ дургүйцлийг хүргэсэн үйл явдал боллоо. Яг үнэндээ 60 тэрбумын яриа яригдах үед Ц.Сандуйтай хамт байлцаж сонссон хүмүүс нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар. Гэтэл тэд өнөөдөр хамт сонссон хэрнээ яагаад ганцхан Ц.Сандуйг золигт гаргаж өөрсдийнхөө замаас зайлуулав гэдэг хамгийн их анхаарал татах асуудлын нэг.

Учир нь Ц.Сандуй намдаа дээрх хүмүүс шиг эвдрэлийн үүдийг нээж намаа орвонгоор нь эргүүлдэг кандидат биш байсан. Харин ч эвийг эрхэмлэж, эвдэрсэн сандлыг нийлүүлж зөөллөдөг ганц хүн нь байсан. Тиймдээ ч намдаа нүүргүй болж харь орныг зорьсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг америкаас авчирч намынхаа томчуудтай эвлэрүүлж өнөөдрийн өндөрлөгт хүрэх замыг нь засч суудлыг нь бэлдсэн ганц хүн нь Ц.Сандуй гэдгийг дээрх хоёр нөхөр мэдэж байгаа. Ийм л эрх мэдэл албан тушаалд шунасан нөхөд нэгэн цагт өөрсдийгөө хэн байснаа мартаж журмын андыгаа, найзыгаа ийнхүү хамгийн харгис аргаар шийтгүүлэхэд баяр бахдалтайгаар хуруу хумсаа дүрж байна. Өнөөдөр энэхүү ичмээр ч юм шиг үйл явдал Ц.Сандуйд ялагдал мэт харагдавч ирээдүйд түүнд ялалт байсан гэдгийг олон хүн ойлгоно. Учир нь У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар харин ч Ц.Сандуйг маш ихээр хурцалж түүнд цааш явах орон зай, улстөрийн карьер, ард түмний дэмжлэг итгэлийг өгчихсөн гэсэн үг. Уг нь тэрбээр ялсан намын дарга байсан мөртлөө хотын даргын албан тушаалаас татгалзаж НИТХ-ын дарга болж байсан ч улстөрийн соёл гаргаж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв. Чөлөөлөгдөх болсон хамгийн том шалтгаан нь 60 тэрбум. Тэрбээр уг хэрэгт гэм буруугүй гэдгээ нотлохын тулд НИТХ-ын даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч “НИТХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх нь буруу” гэсэн тайлбарыг НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл болох Э.Бат-Үүл, Д.Одонтунгалаг нар хэлсэн үгэндээ онцолж байсан удаатай.
 

Ингээд НИТХ-ын даргын албан тушаалаа өгсний дараа тэрбээр мөн л гэнэтийн шийдвэр гаргаж Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаасаа бас л өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буйгаа мэдэгдэж нэр төртэйгээр тамга тэмдгээ дараагийн хүнд нь шилжүүлэн өгч байсан нь түүнийг хэн байв гэдгийг харуулсан юм.

Уг нь Ц.Сандуй Нийслэлийн 1,5 сая иргэний итгэлийг хүлээж сонгогдсон төрийн албан тушаалтан хэрнээ “Нийслэлийн ажил урагшлах ёстой. Эрх баригч намын хагарал Нийслэлийн ажлыг уях, Улаанбаатарын хөгжилд сөргөөр нөлөөлөх ёсгүй” хэмээн албан тушаалаа С.Амарсайханд хүлээлгэн өгсөн. Харамсалтай нь Ц.Амарсайхан НИТХ-ын 45 төлөөлөгчөө удирдан зааж чиглүүлэх нь бүү хэл нөхдөө элдэв янзаар дарамталсны улмаас өнгөрсөн сарын 16-нд болсон хотын даргын сунгаанд өвдөг шороодсон. Гэвч уналтынхаа гол буруутныг Ц.Сандуй хэмээж намаас нь хөөлгөлөө. Яг үнэндээ НИТХ-ын МАН, АН-ын бүлгийнхэн одоог хүртэл Ц.Сандуйг хурлын даргаа гэж үздэг учраас түүний нөлөөлөл С.Амарсайханаас илүү байсаар байгаа юм. Тиймдээ МАН-ын бүдүүн дарга нар нөгөөдөр болох НИТХ-аас айж Ц.Сандуйгийн хүчийг сулруулж өөрсдийн санал болгосон хүнээ хотын дарга болгон төлөөлөгчдийн саналыг 100 хувь авна гэж муйхарласан хэрэг. Харамсалтай нь үгүй юм. Харин ч эсрэгээрээ НИТХ дахь МАН, АН-ын бүлэг өмнө өгсөн саналаа баталгаажуулж бор зүрхээрээ, хэний ч тусламж дэмжлэг авалгүй заалнаас нэр дэвшин гарч ирсэн С.Мөнхчулууныг хотын даргаар дахин сонгоно гэдгийг баттай хэлчихье. Учир нь МАН-ын томчууд өөрсдийгөө эрх баригч том нам хэмээн андуурч НИТХ-ын саналыг хүндэтгээгүйгээр үл барам журмын нөхдийг нь намаас хөөсөн нь тэдний дургүйцэл, зэвүүцлийг дээд цэгт нь хүргэв. Тиймээс ноосооо тушаасан С.Мөнхчулууныг бултаараа дэмжинэ гэсэн хүн олон байна. Мөн өмнөх хотын даргын сунгаанд гараа ч хөдөлгөөгүй байсан Ц.Сандуй энэ удаад бусдыгаа манлайлж түүхэндээ анх удаа хотыг бие даагч даргатай болгох гэж зүтгэх нь гарцаагүй.

Ямартай ч МАН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтын менежер байсан Ц.Сандуйгийн гавьяаг дутуу үнэлж түүнийг хөөсөн нь хамгийн том алдаа байжээ гэдгийг ойлгох цаг тун удахгүй, бүр 2020 оны сонгууль харуулна гэдгийг хэлэх байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2019-02-21 02:44:39
    Huzna biz
  • Үнэн 2019-02-21 02:31:26
    Авилгалч Сандуйг магтаад байгаа энэ сайт чинь Элбэгдоржийнх мөн биз дээ. Аргагүй л МАНАН харагдаж байна. Авилгалчид хотын даргад өөрийн хүнээ гаргах гэж үхэх юм...
  • ганаа 2019-02-20 19:22:08
    энэ сэтгүүл ч юу бичээд байгаа юм бэ төрийн эрхийг 60 тэрбумаар наймаалцаж ард түмнийг тэр намынхан гишүүдийг доромжилсон нөхрийг бараг гавъяат болгочихлоо.
  • Zochin 2019-02-20 14:57:08
    Tanai sonin zahialgatai niitlel ih bichdeg boljee. Haramsaltai l bna
  • ZOCHIN  2019-02-20 10:56:28
    ENE ODOO YAGAAD GUTGEED BGAA YM BE.TER BICHLEG DEER SUNDUI ,GANBAATAR ,MI .ENHBOLD 3 IIN L DUU SONSOGDDOG SHDEE.
  • монгол 2019-02-20 10:39:31
    Одоо наад Мөнхчулуун гэгч том том юм ярьсан пацааныг 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
  • нүд чих 2019-02-20 10:17:15
    Ялагдал мэт ялалт-эзэн бичээчгүй, захийлчихаж.Нам нь ч бай, улс нь ч бай Сандуй мэтийн аавын хүүгээр тутвал хөөрхийдөө.өөрийгөө сурталчилж онигоотохоо больдоо
  • Zochin 2019-02-20 09:35:38
    Er ni Uls ornii yalalt gej baihaas Namiin yalalt gej baih esgui baihaa. Unuugiin uls ornii yalaltiig ediin zasgiin hugjiluur l todorhoilj baina.
  • zochin 2019-02-20 09:00:41
    shaa
  • ичиж амьдар 2019-02-20 08:58:13
    ялагдал мэт ялалт гэчихжээ. Ямар агуу сэтгээ вэ?
  • zochin 2019-02-20 08:55:49
    чи өөрийгөө юу ч гэж захиалгаар бичүүлсэн бай чи бол Монголын ард түмний өмнөөс эгцлэн харах нүүргүй болсон, ямар ч ёс суртхуунгүй, юу ч хийхээс буцахгүй хүн
  • зочин 2019-02-20 08:34:23
    Залуу хүн байж заль, луйвраар амьдраад сурчихсан муу новш. Одоо ингээд "буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ" гэгчээр карьер нь дуусч лаазаа өшиглөн...
  • Сонгогч 2019-02-20 08:26:06
    Иймэрхүү зохион бичлэг бичээд өгнө шүү хэдийг төлхийн Сандуй төлөөлөгч өө
  • зочин 2019-02-20 08:12:19
    За Сундуй зайлаач хол ???Яахаараа Сундуй гаргаж байдаг юм энэ хүн андуурчээ.АРД ТҮМНЭЭ дорд үзчээд новш чинь бүр зайлах хэрэгтэй.60 мартааюу. Луйварчин
  • Хотын иргэн 2019-02-20 07:59:10
    Энэ нийтлэлийг бичсэн хүн нэрээ тавихаасаа ичсэн юм болов уу
  • муу хүн 2019-02-20 07:43:28
    Сонгуулийн ялалтыг ч яах аргагүй авчирсаан. Гэхдээ хүн нь их муу хүн. Яаж ч мэдэх хүн шүү дээ
    • зочин 2019-02-20 08:09:16
      Сундуй ялалт авчраагүй гэмт хэрэг хийсэн хүн шоронд байх ёстой хүн. Төрийн албыг үнэлэн зарж тэр мөнгөөрөө ард түмнийг авилгадаж төрийн эрхийг хууль бусаар авса...
  • зочин 2019-02-20 07:28:01
    Сонгуулийн ялалтыг ч яах аргагүй авчирсан шүү
  • Zochin 2019-02-20 07:00:26
    Deeremchdiin bulegleliin gishuun heden tugrug tulj iim ym bichuuleed bainaa ??? Turiig huuli busaar avsan yltanguud bish ymuu ?????
  • Zochin 2019-02-20 06:50:37
    Za ene barag l unen baikhaa gekhdee ene ardiin nam odoo tatan buulgakh kheregtei shuu dee
  • иргэн 2019-02-20 06:32:24
    Миеэ.Энхболдын шалдага Сандуйг баривчилж ял асуу.Ер нь Ц.Элбэгдорж Миеэ.Энхболдын бүлэглэл ѳчнѳѳн жил хулгай хийж монголоор тоглолоо.Одоо болилдоо.
    • зочин 2019-02-20 07:36:00
      НЭГЭНТ НАМ ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ХЭРЭГГҮЙ ГЭЭД" улс төрийн намын тухай "хуулиа зөрчиж төр намын ажил хутгалсан БОЛОХООР НИЙСЛЭЛД ХУУЛЬ ЁСЫГ ТОГТООХ УЧИРТАЙ,,,,,,