Улсдаа ганц байдаг УДЭТ-т орох босго маш өндөр байдаг тухай урлагийн сургуулийн оюутнууд ам уралдан ярьдаг. Энэ нь ч үнэний ортой. Жилд хэдэн мянган жүжигчид төгсөн гарсанаас тэднээс ердөө нэгийг нь л ажилд авдаг тус театрын босго өндөр байх нь аргагүй юм. Тэгвэл УДЭТ гэх энэ байгууллагад ажиллахаар тэнцэж орсон залуус эргээд театраа орхиж одох нь ихэслээ.
Тус театрын урдаа барьдаг жүжигчид болох МУГЖ У.Уранчимэг, Д.Ганцэцэг нар залуу жүжигчин А.Ганчимэгийг дагуулан гарч “Хувьсал” продакшнд харьялагдах болсон. Нэг хэсэг тэднийг театраас хөөгдсөн хэмээн шуугиж байсан ч өөрсдийн хүсэлтээр гарсан гэдгээ зарласнаар энэ шуугиан намжсан. Түүнчлэн Мөрөөдлийн театрын Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар мөн л театрыг орхиж хувийн хамтлаг байгуулан ажиллаж байгаа билээ.
Тэгвэл энэ удаад залуу жүжигчид болох Т.Хулан, Д.Ганцэцэг нар ажлаасаа гарчээ. Чухам ямар шалтгааны улмаас ажлаасаа гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Харин үзэгчид авьяас чадалтай залуу жүжигчид хүсэж, мөрөөдөж байсан теартаа хэдхэн жил ажилчихаад ийнхүү гарах болсныг гайхаж, театрт залуу хүн үлдэхгүй нь хэмээн санаа зовнин сууж байна. Үүний хажуугаар театрын дотоод уур амьсгал залуу жүжигчдийг шахан хавчдаг байх хэмээн хардах хүмүүс ч байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн