Жендэрийн үндэсний хорооны  нэг гишүүн ХОМ-ээ мэдүүлээгүй байна
Улсын хэмжээнд 2019 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хуулийн хугацаанд зохион байгууллаа.
 
Цахим системээс нэгдсэн  дүн, мэдээг гаргаж урьдчилсан байдлаар нэгтгэхэд 41400 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41399 нь буюу 99,9 хувь нь мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулсан бөгөөд 1 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.
 
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасан чиг үүргийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 293 албан тушаалтнаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн, БНСУ-ын Сөүл, Швед улсын Стокгольмын элчин сайдууд, БНХАУ-ын Эрээн хотын консул , Үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн-4 буюунийт 10  албан тушаалд томилгоо хийгдээгүй буюу сул албан тушаал байна.

Албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлсэн байна. Жендэрийн үндэсний хорооны гишүүн 1 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаагүй байна.
 
Төрийн захиргааны болон нутгийн захиргааны 109 төв байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 1626 мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтныг мэдээлэл, арга зүйгээр хангах, туслалцаа үзүүлэх, өдөр тутмын байнгын харилцаа /утсаар, биечлэн, цахим хэлбэрээр/-тай ажиллажээ.
 
Гэхдээ дээрх тоо урьчдилсан байдлаар цахим сан дээр байгаа тоо бөгөөд гуравдугаар сарын 01 гэхэд эцсийн тоо гарах юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.