Хууль бусаар хөрөнгөжсөн шүүгчид арьсаа хамгаалж эхэлсэн үү
АТГ-аас Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ гэсэн байсан. Тэгвэл яллагдагчаар татаж байж эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Одоогоор яллагдагчаар татаагүй, шүүгч нарын хөрөнгө орлоготой холбоотой дуудаж тайлбар мэдүүлэг авсан аж.

Тодруулбал, тэднийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн үзэж, хөрөнгийн эх үүсвэрийг тодруулан шалгах ажил гэж ойлгож болно. Мөн албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллагад тавиагүй байгаа юм байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард шүүгчдийн хөрөнгө орлоготой холбоотой дуулиан дэгдсэн бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар  “Шүүгчийн таван настай хүүхдийн дансанд л гэхэд таван зуун сая  төгрөг, харин өөрсдийнх нь хадгаламжинд 1 сая ам.доллар  байна.  Тухайлбал, анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авилга авдаг” гэж телевизийн ярилцлагад орохдоо хэлж байв. Уг ярианы дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шүүгчийн хөрөнгө орлогын  мэдүүлгийг ил болгож мэдээлсэн бөгөөд уг мэдээллээс өнөө АТГ-ээс шалгагдаж эхэлсэн Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр хөрөнгө орлогоороо тэргүүлсэн юм.

Өмнө прокуророор ажиллаж байсан  шүүгч Ч.Хосбаярын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар  2015 онд  Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан. 

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын  жилийнх нь орлого  248392.08 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Мөн тэрбээр  5 автомашинтай, дөрвөн орон сууцтай.  Land rover 1, Range rover 1, Toyota  Highlander 1, Nissan Murano 1 буюу нийт таван автомашинтай хэмээн мэдүүлжээ.  Харин гэр бүлийнхэн нь орлого нь 75759.04 төгрөг байгаа юм.
 
Харин шүүгч Н.Хангалын хувьд жилийн өмнө хөрөнгө орлого нь тэрбумаар үнэлэгдэж байсан бөгөөд энэ хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа тул шалгах ёстой гэсэн мэдээлэл тухайн үед нэлээн шуугиан тарьсан билээ. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж ч “500 шүүгч дотор тэрбум төгрөгтэй шүүгч байж болдоггүй юмуу” гэж хэлээд олон нийтийн дургүйг хүргэсэн юм.

Тэгвэл дээрх зургаан шүүгчийг шалгаж эхэллээ гэсэн мэдээллийн мөрөөр зарим нэг нь өөрийгөө үгүйсгэж, арьсаа хамгаалж эхэлжээ. Тухайлбал “АТГ-аас ямар ч мэдээлэл ирээгүй. Нэг ч удаа дуудаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гаргаж нэр төрд халдаж худлаа ташаа мэдээлэл гаргаж тарааж байна” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdene 2019-02-21 13:23:32
    ATG gutgeed baigaa yum bailgui... Amarsaikhan shuugch am dollaryn terbumtan shuu!!
  • иргэн 2019-02-21 00:30:48
    Лүндэндорж жирэмсэн эмэгтэйг согтуугаар дайрч алчихаад тэгээд хуулийн өндөр ажил хийгээд,авилга аваад л яваад байдаг ИХ сургуулийн оюутнууд бугд мэдэж байгаа
  • Zocnin  2019-02-20 22:28:36
    Naadutai cnin medleg mergejleer nileen sain hulicn ediin zasagcniid lj shuuh huuliin tsoorhoig ashigluahgyi bh heregtei Tom cnuluug tom cnuluu l diilne dee
  • MONGOL 2019-02-20 15:15:55
    Gemtnuudiig yaraltai shalgaj batlagdsan bol horongiig huraaj,yliin deed ogohiig MONGOL shaardaj b.a Ardchilal shuuh ,shuugchid,procuroroos ehleh ystoi Amjilt
  • Зочин 2019-02-20 12:58:37
    бүгд хэрээ хэрээнийхээ харыг дуудалцаад биe биeэ барьж өгөөд эхлэх нь дээ
  • zochin  2019-02-20 12:50:00
    ta nar ar ovor gunted olon huviin hausnuud zovhon shuugch prokuroruudyh ene.g sain shalga ih muuhai hulgaichuudaa
  • ард түмэн 2019-02-20 12:21:01
    энэ лү гэж ямар хүн байнаа согтуу хүн аллаа л гэсэн мөнхийн хэл аманд орж байдаг
  • Төр 2019-02-20 09:04:20
    шүүгчдийн авдаг авилгын хэмжээг Нямбаатар тун ойролцоо хэлсэн Тэд бол цалингаа 4 сая болгуулж Элбэгээг хамгаалаад дээр нь албан тушаалаа бохир бизнес болгосон...
  • яана даа, харамсаж байна 2019-02-20 08:42:13
    авлигачин шүүгчид
  • Зочин 2019-02-20 07:03:34
    Дээд шүүхийн иргэний танхимын шүүгч Амарсайхан, Сонинбаяр нар олон эрх ашгаа хамгаалах чадваргүй өрх толгойлсон эмэгтэйчүүд, өвгөд хөгшидийг дээрэмдсэн...
  • Зочин 2019-02-20 05:33:21
    Ард түмний заналт дайснууд бол хулгайч,авилгач луйварчин,дээрэмчин шүүгч нар. Бүгдийг нь буудаж алах хэрэгтэй. Новшнууд!!!.
  • ЗОЧИН 2019-02-20 05:19:08
    дээд шүүхийн иргэний хэргийн танхимыг цус сэлбэх хэрэгтэй болсон ажлаа хүчрэхгүй хэдэн авгай нар залуучуудыг оруулж ажиллуулах хэрэгтэй
  • зочин 2019-02-20 04:40:45
    хоорондоо барьцаад бие биенээ илчилнэ дээ
  • иргэн 2019-02-20 04:35:32
    Лүндэндоржид авилга өгч шүүч болсон шүүгчид зээлээ дарах гэж үйл тамаа үзэж байна шүү авилга авах,албан ажлаа ашиглан байж л дарж таарна
  • ах 2019-02-20 04:16:01
    хүмүүсийн яриад байгаа оргүй биш шүү тийм учир сайн шалгах хэрэгтэй 2 шалгах хүн нэмэгдлээдээ.бас лүндэндорж гэж нөхөр.?????????????????????????
  • зочин 2019-02-20 04:07:27
    Авилгаар авсан мөнгө шүү дээ,
  • Нараа  2019-02-20 03:58:41
    Хангал тэрбум төгрөгөө нотолж чадахгүй ээ...
  • zochin 2019-02-20 03:41:41
    Лүндэндорж-Алуурчин
  • !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-02-20 03:41:12
    Дээд шүүхийн Амарсайхан, Сонинбаяр гэж 2 авгай илтэд баяжсан даа!!! АТГ ХОМ-д мэдүүлээгүй хөрөнгийг нь илрүүлэх хэрэгтэй!!!
  • Зочин 2019-02-20 02:50:39
    Лүндэндоржийг бас шалгах ёстой. Түүний ХОМ худал шүү.