С.Мөнхчулууныг өрсөлдөөнөөс гаргахын тулд Ц.Сандуйг дахин “яллав” уу

Хотын даргын суудлын төлөөх тэмцэл хурцдаж эхэллээ.

НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн санал авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахаас татгалзсан. Улмаар уржигдар МАН-ын Хяналтын хороо хуралдаж С.Мөнхчулууныг НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйгийн хамт намаасаа хөөх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар нар өчигдөр мэдээллээ.

Д.Батбаатар ч яахав, МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нарынхаа үгээр ийм шийдвэр гаргасан нь тодорхой.

Тэгэхээр МАН--ын удирдлагуудын бодлого С.Мөнхчулууныг Хотын дарга болгохын эсрэг байна гэсэн үг. Тэгэхээр түүний оронд хэнийг дэмжих сонирхол МАН-ын дарга нарт байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариу нь бас л тодорхой.

Ерөөс НИТХ-ын одоогийн дарга С.Амарсайханыг Хотын дарга болгох тохироо дээгүүр доогуур аль эртнээс хийсэн гэдэг мэдээлэл бий. Харамсалтай нь магтсан хүүхэн хурим дээрээ гэдэг шиг НИТХ-ын төлөөлөгчид даргаа биш журмын нөхрөө дэмжиж халаасан.

Уг нь С.Амарсайхан ингэж баларч хаширсан л байх ёстой. Өмнө нь НИТХ-ын дарга болохдоо НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан гэдэг эмэгтэйд өвдөг шороодонгоо алдсан. Арайхийж давж байлаа.

Сая С.Мөнхчулуунд дахин уначихав. Гэхдээ дараагийн өрсөлдөөнд тэр хангалттай бэлдсэн байж таарна. Цагаан сар, амралтын олон өдөр гээд С.Амарсайханд хугацаа их гарсан.

Гэхдээ эцсийн шийдийг НИТХ-ын төлөөлөгчид л гаргана.
 

Хэрэв С.Амарсайхан, Д.Амарбаясгалан хоёр тааруухан “ажиллаад” хоёр дахь санал хураалтад дахин унавал тэдний найр тарна. Учир нь намын даргаасаа дэмжлэг аваагүй, улмаар намаасаа хөөгдсөн С.Мөнхчулуун дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.

Түүнийг МАН-ынхан ч, АН-ынхан ч дэмжээд байгаа нь “Амараанууд”-д аюултай байгаа юм.

Нөгөөтэйгүүр халдаагаад наагаад байх толбо багатай С.Мөнхчулууныг “60 тэрбум” гэдэг “хар овоохой”-д оруулж байгаад МАН-аас хөөж байна. Ингэхдээ НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйгийн хамт намаас хөөсөн тухай дээр хэлсэн. “60 тэрбум”-ын хэрэгт олон нийт дургүй. Тэр сэтгэлзүй дээр дөрөөлсөн улс төрийн шийдвэрийг МАН-ын дарга нар бодож олсон байгаа  юм.

Эдгээрийг харж байгаад нэг илүү үг дуугарчихад Ц.Сандуйд лав дөрөв дэх удаагаа хариуцлага хүлээлгэж байх шиг байна. Товчхондоо, С.Мөнхчулууныг өрсөлдөөнөөс гаргахын тулд Ц.Сандуйг дахин “яллалаа” гэхэд болно.

МАН-ын хэрэг маньд падгүй л дээ.

Гэхдээ гудамжинд дөрвөн жил лааз өшиглөсөн МАН-ынхан 2016 онд гарамгай ялалт байгуулж, төрийн ордонд тэр чигээрээ орж ирэхэд М.Энхболд, Ц.Сандуй хоёрын оролцоо өндөр байсныг мань байтугай олон нийт мэдэх юм.

Тэгэхээр “Амараанууд”-д зөвлөхөд, хүссэндээ хүрэхдээ ийм бохир аргыг бус маш цэвэрхэн өрсөлдөж, PR хийж сурмаар байгаа юм.

Эс тэгвээс хэдхэн жилийн дараа өнөөдрийн өндөрлөгөөсөө  жамаар биш чирүүлж бууж мэднэ. Цаг хугацаа тэгж л эргэдэг.

“Зууны мэдээ” сонин

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdenee 2019-09-20 04:40:16
    Ene Batbaatar “ mundag” er ee?!
  • Зочин 2019-02-20 20:30:04
    Хотын даргын ажил ..чинь тийм сайхан ажил биш ..хэл амтай явдалтай ажил .Уул ньч хүсээд байх ажил биш
  • зочин 2019-02-20 05:23:13
    Мөнхчулууныг халдаагаад наагаад байх толбо багатай гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй байлгүй, үгүй ядахад хар тамхичин, сэлэмт дүүгийн асуудал байна ш дээ
  • монгол 2019-02-20 05:22:00
    Одоо Мөнхчулуун гэгч муу пацааныг 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
  • Зочин 2019-02-20 04:33:19
    Сундуй гэдэг хүн бол новш.Ард түмнэ доромжиж юу гэж гангарч байлаа хэнч биш болгох хэрэгтэй Ард түмнийг басж болохгүй Энхболд сундуй 2 луйвар хийж МАН ялсаншүү...
  • зочин 2019-02-20 04:03:02
    60 тэрбум байдаг ш дээ, Мөнгө төлж л албан тушаалд очдог ш дээ,, Одоо бүгд л мэдэн будилсан хүмүүс. Сандуй ярьсан, баригдсан хөөгдөх нь зөв ш дээ
  • зочин 2019-02-20 04:02:37
    хулгайч еренхийлегчийн путин болох гэсэн хязгааргуй шуналын гуйцэтгэгч нь шодорго уриатай топор буюу дамбийжаагийн тоодгор сэлэм тогмид хурэлсух болой
  • Zochin 2019-02-20 03:45:58
    Munhchuluuniig demjij bna
  • БАЯР 2019-02-20 03:44:59
    ЭНХБОЛД САНДУЙ ЯЛУУЛСАН ГЭХ БАЛАЙ ХЭХРЭЛТЭЭ ОДОО БОЛЬ. АРД ТҮМЭН 100 ЖИЛ УЛСЫН ХУВЬ ЗАЯАТАЙ ХУТГАЛДСАН МАН-ИЙГ Л НЭГ УЧРЫГ НЬ ОЛХ БОЛОВ УУ ГЭЖ ЦӨХӨРЧ СОНГОСОН
  • хуульч 2019-02-20 03:21:35
    САЯХАГ МАНАН гэх жүжиг болсон ТЭР МАНАН ТӨРИЙН ОРДОНД ҮҮСДЭГ БОЛОХООС МАН,АН-ны ЖИРИЙН ГИШҮҮД ҮҮСГЭХГҮЙ ,,ТИЙМ БОЛОХООР ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ гэхүүдээ...
  • zochin 2019-02-20 03:20:44
    Туршлагатай , мэдлэгтэй, буурьтай хөрөнгөтэй хөгшин гэсэн хангалттай олон нөхдүүдийг хотын дарга болгосон ч хэн ч бидний төлөө бус өөрийнхөө төлөө ажиллаж ирсэн...
  • Үнэн 2019-02-20 02:54:20
    Авилгалчдын лидер болсон М.Энхболд, Элбэгдорж, С.Баяр, Бат-үүл, тэдний гар хөл Сандуй, Мөнхчулуун нарыг төрөөс зайлуулах ёстой. Хүрэлсүхийг ард түмэн дэмжиж ба...
  • зочин 2019-02-20 02:30:01
    туулыг устгасан амарсайхан жду чин амарбаясгалан олон тумэн нудтэй чихтэй шударга байл даа шодорго топороо баттулгын тоодгороо сэлэм тогмидоо