Нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхүүлтэй байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 10-ны  байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим  хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.

   Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх, Завхан, Дорноговь, Дорнодын зарим  сумдын нутгаар 0-5 см, Увсын Тэс, Түргэн, Хяргас, Давст, Ховдын Алтай, Чандмань, Булган, Мянгад, Завханы Идэр, Цэцэн-Уул, Их-Уул, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Сонгино, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Хангал, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Орхонтуул сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Алтай, Сагсай (Даян), Увсын Улаангом, Баруунтуруун, Завханы Цагаанхайрхан, Алдархаан, Тэлмэн, Улиастай, Яруу, Баянхайрхан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-20 см, Увсын Зүүнговь, Малчин, Завханы Тэс, Цагаанчулуут, Нөмрөг, Баянтэс сумдын нутгаар 22-23 см зузаан байна.
П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.