Т.Батболд: Монгол Улсад хулгайн утас ашиглах боломжгүй болно
Улсын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргийн 80 гаруй хувийг гар утасны хулгай эзэлж байна. Нэгэнт хулгайд алдагдсан гар утсыг олоход бэрхшээлтэй бөгөөд энэхүү гэмт хэргийн илрүүлэлт хангалтгүй хэмжээнд байсаар ирсэн.

Иймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний дата төв болон үүрэн телефон оператор компаниуд хамтран www.smartdevice.mn вэб хуудсыг ашиглалтад оруулаад байгаа аж.

Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернет суурилсан үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Батболдоос дараах асуултад хариулт авлаа. 

-Харилцаа холбооны зохицуулах хороооноос алдагдсан гар утсаа олох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний дата төв, үүрэн холбооны оператор компани, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтраад ухаалаг гар утасны бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр туршилтаа эхлүүлээд байна. Иргэд ухаалаг утасныхаа IMEI кодыг бүртгүүлснээр алдсан гар утсаа богино хугацаанд олох боломжтой болж байгаа. Ингэснээр Монгол Улсад хулгайн утсыг ашиглах боломжгүй болно гэсэн үг.

-Туршилтын хугацаа хэзээнээс эхэлсэн бэ? 

-Энэ сарын 1-ээс туршилтын хугацааг эхлүүлсэн.  Одоогийн байдлаар 8000 гаруй хэрэглэгч ухаалаг гар утасны IMEI кодоор бүртгүүлсэн байна.

-Иргэд хэзээнээс энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой вэ? 

-Ирэх гуравдугаар сардаа багтаагаад иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Иргэдийн зүгээс эхлээд гар утасныхаа дугаарын баталгаажуулалт хийнэ. Үүний дараа төхөөрөмжийнхөө IMEI кодыг бүртгүүлнэ. Энэ дагуу бүртгэлтэй төхөөрөмж тухайн дугаар дээр хэрэглэгдэж байсан уу гэдгийг үүрэн холбооны байгууллагууд шалгаж, баталгаажуулна.
Ингэснээр тухайн хэрэглэгч утсаа алдсан тохиолдолд бүртгэлтэй төхөөрөмжөө “алдагдсан” төлөвт оруулахад тухайн төхөөрөмж хар жагсаалтад орох юм. Хэрэв тухайн төхөөрөмжийг өөр хүн хэрэглэсэн тохиолдолд үүрэн холбооны дөрвөн оператороос илэрсэн мэдээллийг системрүү илгээнэ. Ингэснээр Цагдаагийн байгууллагынхан хууль журмын хүрээнд процессын дагуу шалгаж тогтоогоод алдагдсан утсыг олох боломжтой болно.
 
-Бусад улс орнуудын туршлагыг судалсан уу? 

-Гадны улсуудад гар утсаа хулгайд алдсан тохиолдолд тухайн улсад дахин хэрэглэх боломжгүйгээр блоклодог. Энэ үйл ажиллагааг мөн л тухайн улсынхаа үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч явуулдаг юм билээ.

-Цаашид энэхүү системд хөгжүүлэлтийг хэрхэн хийх вэ? 

-ХХЗХ-ны зүгээс интернетэд холбогддог бүх ухаалаг төхөөрөмжийг нэмэхээр төлөвлөж байна. 

-Бага насны хүүхдүүдийнхээ учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс эцэг эхчүүд гар утсыг нь хянах сонирхолтой байдаг. Энэ хэр боломжтой вэ? 

-Энэ чиглэлд модуль нэмэх боломжтой. Гэхдээ одоохондоо энэ асуудал яригдаж эхлээгүй байна. 
 П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zob 2019-02-20 15:17:27
    Ali hediin ingeh b.san ym,gadaadad bol pin codtoi,medehgui bol nemergui
  • Зочин 2019-02-20 13:21:30
    Сэлбэг болгоод зарчихдаг гэсээн. Тэгэхээр наадах чинь ямар ч хэрэггүй дээ
  • Зочин 2019-02-20 07:23:36
    Зөв байна. Хожидсон ч хамаагүй. Ганч гэсэн нэг ийм юм байх хэрэгтэй
  • Hhh 2019-02-20 04:02:29
    Аль эрт хийчихгүй удаад байх юм аа энэ төр
  • зочин 2019-02-20 02:32:24
    маш зев ер нь инженерууд л бугдийг чадна тэгснээс хуульчид эдийн засагчид дуучид юу хийж чадахав дээ