Хувиар такси эрхлэгчдийг 100 мянгаар торгож эхэлжээ
Өчигдрөөс эхэлж хувиар такси эрхлэгчдийг 100 мянган төгрөгөөр торгож эхэлжээ. Тодруулбал, хувийн такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлж нэг журманд оруулахаар "Таксийн үйлчилгээний ерөнхий шаардлага" болох MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын зохион байгуулж эхэлжээ.

Өчигдрийн байдлаар зургаан хүнийг 100 мянган төгрөгөөр торгосон гэх мэдээлэл байна.

Шалгалтын хүрээнд автотээврийн хяналтын улсын байцааг нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-21 01:38:23
    Таксид явж байгаа машинууд ариун цэврийн шаардлага хангахгүй бохир орчинд хүн тээж байгаа шүү. Энд хяналт тавьж ямар шалгуураар хүн тээх ёстой юм бол доо
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-20 02:19:40
    гар ергехеер зогсоод авдаг машин бурийг торгохгуй юм гэж ойлголоо зевуу алхам тутамд машин зогсоод хун авч байгаа биз дээ би буруу ойлгоод бна уу
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах