14 хоногтой нярайгаа зочид буудалд орхиод явжээ
Энэ даваа гаригт Баянгол дүүрэгт төрөөд хэдхэн хонож байгаа охин хүүхдийг зочид буудлын өрөөнд орхиод явсан хэрэг гарчээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны “Secret” зочид буудлын өрөөнд 14 хоногтой хүүхдээ орхиод  зугтаасан тухай мэдээллийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
 
Буудлын ажилтны хэлснээр 25-30 орчим насны эмэгтэй 15.00 цагийн орчимд орж ирээд “Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа" хэмээн өрөө авсан байна. 

Харин удалгүй  “Машинаас мөнгө аваад ирье” хэмээн гарч яваад  эргэж ирээгүй аж. Түүнийг гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан хэмээжээ. Харамсалтай нь, охины ээж сураггүй алга болж нярайг хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oh come on 2019-02-20 10:49:07
    Huuhedtei bolii gd chadahgui bgaa humuus zunduu bhad tedgeer humuust n ugchihuuch dee.
  • ЗОЧИН 2019-02-20 05:22:53
    2 цаг уйлуулаад байхдаа яахав дээ эргүү чинь хооллохгүй эсвэл авч тайвшруулахгүй яасан вэ нялх хүүхдэд хүнлэг ханджж болсонгүй ээ
  • зочин 2019-02-20 04:08:42
    Хүүхэд гаргахаар л суучих юм гэж горьдоод гаргадаг эсвэл хүүхэд гаргасан чинь нөгөөх нь хаячихсан ч юм билүү амьдрал хэцүү шүү
  • Od 2019-02-20 03:28:56
    Tiim l huseegui baisan ym bol yund gargadag bnaa?