Дашбалбар сумын Засаг дарга хууль зөрчиж хахууль авчээ
Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг АТГ хянан шалгаад илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд албан тоот хүргүүлжээ.

Б.Баттулга нь Засаг даргын Тамгын газрын хурлын танхимыг тохижуулахад зориулж тус суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-иас 29 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хязгаарлалтыг зөрчсөн үйлдэл юм.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг үндэслэн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулгад хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг ирүүлэхийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд мэдэгдэв.

Түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохдоо Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, цаашид уг зөрчлийг давтан гаргуулахгүй байх, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • , 2019-02-19 09:46:36
    Тэр Засаг дарга гэх нөхрийн зураг нь энэ үү? Харваас яахаас ч буцахгүй этгээд байна даа!!! Хятадын "Шинь шинь" ХХК-ийг олон жил "сааж" байгаа юм!
    122.201.24.133
    Мэдэгдсэн Хариулах
  • гарчиг  2019-02-19 09:41:28
    "хууль зөрчиж" гэдэг нь илүү юм даа.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-19 08:52:54
    естой яршиг л бна еертее авчихсан биш хедеед энэ зэргийн ажил захаас аван бна аа сумын тевлерсен хог цэвэрлэхээс эхлээд бухэл бутэн барилга барих хуртэл
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах