300 ортой төрөх эмнэлгийн барилга хэвийн явагдаж байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Яармагт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын явц 80 хувьтай явагдаж байна.

Салбарын дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр эмнэлгийн барилгын явц байдалтай танилцлаа.

Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ.

Гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК нь дотор заслын бараа, материалыг татан төвлөрүүлсэн бөгөөд 3 дугаар сарын 01-ний өдрөөс дулааны эх үүсвэрт холбогдсоноор барилга, угсралт, дотоод заслын ажлуудыг хийж дуусгах юм.

Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар “Нийслэл өргөө” компани, “Пума” консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж  барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм.  Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн.  2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг  “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ.

Эрүүл мэндийн яамнаас уг төрөх эмнэлгийг цаг хугацаанд нь ашиглалтад өгөх чиглэлээр ажлын хэсэг байгуулан холбогдох газруудтай удаа дараа уулзалт зохион байгуулан, газар дээр ажиллаж байгаа билээ. 





О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-19 07:09:21
    шинээр эмнэлэг сургууль цэцэрлэгууд баригдахаар олон л хун ажилтай болдог байх уунийг терийн албан хаагчдын тоо еслее гэж серег хучин хуцдагаа хэзээ болих вэ