“Их Эе” энэ сарын 20-ны хуралдаанаа хойшлуулжээ
МҮБХ-ны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас Монгол бөхийн өргөө өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш удаа дараа хаагдаж, цагдаагийн хамгаалалтанд байсан билээ. Харин саяхан маргалдагч талууд эвлэлдэн нэгдэж, Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хоёр талаас дахин ямар нэгэн үймээн, самуун гаргахгүй, Монгол бөхийн өргөө рүү дайрахгүй гэсэн албан хүсэлт Цагдаагийн байгууллагад гаргаснаар Монгол бөхийн өргөөг нээж, үйл ажиллагаа нь хэвийн горимдоо орсон юм. 

Улмаар МҮБХ-ны ээлжит V “Их Эе”-ийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлосон байв. Гэвч ажлын хэсгийн нэг ахлагч дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзгүй байгаа тул ээлжит “Их Эе”-ийг хэсэг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болсон байна. 

 Хэдийгээр “Их Эе”-ийн тов хойшилсон ч хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр Монгол бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм. Сонирхуулахад шаргачин гахай жилийн эхний барилдаан ирэх сарын 01-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлогдоод байна. 
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-20 05:18:28
    Баянмөнх байхгүй нь ямар хамаа байхав дээ, ер нь бол учраа ололцож чадаагүй л гэсэн үг, тэнэг бөхчүүд учраа ололцтол зай ч бий лай ч бий байлгүй
    66.181.166.196
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-19 06:36:00
    тэр муу зенесен дурвэд байхгуй л байвал монгол бехед сайн юмсан туунийг ухэхээс нааш наад талцал хуваагдал арилахгуй
    202.9.43.20
    Мэдэгдсэн Хариулах
    • үнэн 2019-02-19 11:15:27
      үнэн үнэн
      202.179.27.184
      Мэдэгдсэн Хариулах