Улаанбаатар хотын усны хангамжийг 350 сая ам.доллараар сайжруулна гэв үү
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд АНУ-аас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон билээ.

Уг санхүүжилтийг Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийг байгуулах, ус цэвэршүүлэх, дахин боловсруулах байгууламж барих, тус салбарын тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулна.

Төсөл хэрэгжсэний үр дүнд Улаанбаатар хотын усны хангамж 20-25 жилээр сунгагдана  гэдгийг албаныхан дуулгаад байна. Төсөлд бичигдсэнээр цэвэр усны 52 худаг, түүнийг дагасан дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламж барих аж. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулж “ДЦС-4”-ын хөргөх системд ашиглах юм. Ингэснээр Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая шоо метрээр нэмэгдэнэ. Энэ хэрээр хот баруун тийш тэлэх дэд бүтцийн боломж бүрдэнэ хэмээн тооцоолоод буй аж. 
 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tuul 2019-02-19 14:04:23
    Ta nar Tuul,Selbee havar,namartaa 2udaa tseverlechihvel bolloo,bayarlalaa b.a
  • ANU 2019-02-19 14:02:06
    USAiin tatvar tologchdiin mongo b.gaa ym,uund Mongoloos USA d ajillaj tatvar toldog humuusiin handiv orj bugd $350 saya g MONGOL d ogch b.gaag ta nar medtugei
  • Дорж 2019-02-19 07:57:31
    Ажил муутайгаа энэ турж үхнээ гэдэг үг байдагсан одоо ажил муутайгаа хатаж үхнээ гэх цаг удахгүй тэнэгүүдээ
  • зочин 2019-02-19 06:48:22
    сайжруулна гэв уу гэж хэнээс асуугаад байгаа юм еереесее асуугаад еерее хариулаад байгаа юм уу тэнэг анираа оллоод эруул хун ажиллуулдаггуй юм уу
  • Хн. Новш гээ 2019-02-19 06:41:03
    ХАЙРАН МӨНГӨ ТӨГРӨГ. УС ХАНГАЛТТАЙ ХҮРЭЭД БАЙГАА ШД. ЖААХАН ХЭМНЭЧИХЭД БҮР Л БОЛОЛЦООТОЙ БАЙМААР ЮМ. ДОР ХАЯЖ 200 ЦЭЦЭРЛЭГ БАРИХ МӨНГӨ. 100 СУРГУУЛЬ Ч ЮМ УУ.
  • Бат 2019-02-19 04:21:42
    Усан хангамж цэвэр усаа гамнах олон тулгамдсан асуудал хэдэн арван жилийн дараа нүүрлэнэ өмнөговийг нэг цагт дайлайн ерөөл байсан гэвэл нэг юм санаднаа