Хүчдэлгүй болоод байсан гурван аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчинд холбов
Энэ сарын 18-ны өдрийн 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болоод байсан юм.

Шалтгааныг тодруулахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд хоёр талаас нь үзлэгт гарсан. Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем /АУЭХС/-ээс Есөнбулаг таван дизель, “Тайшир” УЦС хоёр турбингенератор ажиллаж 6.3 МВт ачаалалтай ажиллаж, Улиастай дэд станцыг тэжээх арга хэмжээг цаг алдалгүй авсан юм. Мөрөн хотод дизель явуулж Дулааны сүлжээний I контурыг эргүүлж байсан.

АУЭХС: Есөнбулаг дизель станц дээр нэг дизель нэмж нийт 6 дизель ажиллуулсан. 20:45 цагт “Тайшир” дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийг тэжээв.

ЦДҮС: 110 кВ-н Булган-Мөрөнгийн агаарын шугамд гурван бригад үзлэг хийсэн. Хөвсгөл аймгийн 17, Завхан аймгийн 12 сум, Говь-Алтай аймгийн 4 сум тус тус хүчдэлгүй болоод байсан.

 03:23 цагт 110 кВ-н Булган-Мөрөн агаарын шугамын гэмтлийг засварлаж дууссан тул залгаж Хөвсгөл аймагт хүчдэл өгч, 03:29 цагт 110 кВ—н Мөрөн-Тэлмэн агаарын шугамыг залгаж Завхан аймагт хүчдэл хүчдэл өгөв. 04:35 цагт Тайшир УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ  ажиллагаанд  оруулсан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.