Хориотой ан агнаж, эд эрхтнийг нь худалдсан гэх 10 хэргийг шалгаж байна
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст энэ он гарсаар 10 гаруй хэрэг шалгагдаж байна.

Тухайлбал Говь-Алтай аймгийн харьяат иргэн И нь  ховор амьтны жагсаалтад орсон “Алтайнхойлог” шувууны эд эрхтнийг зарах зорилгоор авч явсан. Мөн иргэн Б, Э  ховор амьтны жагсаалтад орсон Хүрэнбаавгайн  7 ширхэг хөлдөөсөн савар, зарах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Иймээс иргэдийг улаан номонд орсон ан амьтдыг хууль бусаар агнахгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байгаа юм.

Түүнчлэн ирэх сарын 01-нээс эхэл нийслэлд нэн ховордсон ан амьтдын эд, эрхтэн борлуулдаг газруудад шалгалтыг МБА, НБОГ, НМХГ хамтран хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл хууль бус ангийн шалгалтыг чангатгана гэсэн үг юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.