Албаны машинаар зорчигч, ачаа тээвэрлэж байгааг зогсоох үүрэг өгөв

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг, орлого олж байгааг таслан зогсоохыг Авлигатай тэмцэх газраас үүрэг болгов.

Төрийн албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хилээр шууд нэвтрүүлж давуу байдал олгож байгаа нь улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх эрсдэлээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Тухайн хилийн боомтод хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл ажиллах бөгөөд хилийн боомтын зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч байна”, 29.8-д “Энэ хуулийн 29.4.5-д заасан нийтлэг журамд нийцүүлэн хилийн боомт тус бүрд мөрдөх журмыг тухайн хилийн боомтын зөвлөлийн дарга батална” гэж заасан байдаг.

 Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор тус сумын төрийн байгууллагуудын өмчлөлд бүртгэлтэй автомашинаар хилээр зорчигч тээвэрлэж буй үйл ажиллагааг Замын-Үүдийн боомтын зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд таслан зогсоож, хуулийн хугацаанд хариу ирүүлэх үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өглөө.

АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zamiin uud 2019-02-19 06:31:35
    Umnu ni gardag bsan odoo harin ch gaigui bolson bnale
    202.9.42.91
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-02-19 05:57:47
    dandaa darga nariin mashin yavdag udaj baigaa daa mergejiliin hyanalttinh ni mashin purgon hurtel hun achaa zuuj tsulaij baigaa daa...mungu ni karmand ni
    202.21.125.218
    Мэдэгдсэн Хариулах
  • ggg 2019-02-18 13:16:08
    тагнуул 20 гучин жилийн дараа мэдэж илрүүлж арга хэмжээ авч байгаа юм байна гэж ойлгох уу
    150.129.143.161
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2019-02-18 11:33:45
    Худлаа шал худлаа Ингэж битгий хүмүүсийг хуурал даа
    66.181.160.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Хаха 2019-02-18 06:43:59
    Хилийн цэргийн машинууд байнга хүн зөөж байгаа юм чинь яаж зогсоож барах вэ дээ очерлоод зогсож байгаа жолооч нар бичлэгийг нь сайн хийж сүлжээнд тавих хэрэгтэй...
    103.229.121.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkk 2019-02-18 06:21:25
    Unen bol saihan medee bndaa
    66.181.186.202
    Мэдэгдсэн Хариулах
  • haha 2019-02-18 04:46:48
    za yagshde morihonudaa bituu garna shde olnooroo chikelded
    66.181.161.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-02-18 04:41:26
    Маш зөв.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-18 04:37:47
    зарим нөхдүүд бараг жилдээ өдөр бүр хил гардаг юм бишүү? аймаар юмаа, ажил хийдэг юмуу?
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах