Гэмт хэргийн шинжтэй 606 үйлдэл бүртгэгдсэн байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 20808 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14  хоногтой харьцуулахад 3245 нэгж буюу 15.5 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 606 үйлдэл бүртгэгдсэн нь 6 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж мэдээлэл хийлээ. Тэрбээр зохион байгуулалт болон анхаарах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүх албан тушаалтан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг чиг үүргийнхээ дагуу зохион байгуулж, идэвхтэй оролцох ёстой” гээд “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг эрчимжүүлж дуусгах, 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад нэмэлтээр зохицуулагч ажиллуулах, дугаар хязгаарлалт болон замын хөдөлгөөний хяналтыг чангатгаж ажиллах, Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувагт хамгаалалтын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг хийх, бүртгэлжүүлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.