Хийсэн хэрэг нь шүүхээр шийдэгддэггүй цагаан захтнууд
Хэдэн тэрбумаар үнэлэгдэх хохиролтой, улсаа худалдсан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан албан тушаалын том том хэргүүд хуулийн байгууллагын хаалгаар ороод мөрдөн шалгалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болон замхарсан өчнөөн тохиолдол бий.
 
Ер нь цагаан захнуудад холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх, ял оноож эдлүүлэх сонирхол хуулийнханд байдаггүй юмуу даа гэсэн хардлага байдгийг нуухгүй юм.
 
Яагаад гэвэл хэрэгт сэжиглэгдсэн сэжигтэн этгээдүүд ял завшуулах арга нь улам боловсронгуй болсон байгаа юм. Тухайлбал, 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн шинэ хуульд “Хэргийн мөрдөн шалтгалт эхэлсний дараа хөөн хэлэлцэх хугацааг зогсоох” заалтыг шинээр оруулсан байв. Хуулийн байгууллага хэдий хугацаанд шалгасан ч хамаагүй, эцсийн бүлэгт гэм буруутай нь тогтоогдвол ял хариуцлагаа заавал хүлээнэ гэсэн үг.  

Харин өнгөрсөн 2016 оны сонгуулийн дараа олонхи болж эрх барьж байгаа намынхан Эрүүгийн хуульд яаравчлан өөрчлөлт оруулахдаа дээрх хуулийн шинэ заалтыг хүчингүй болгож, “Найм хүртэлх жилийн ялтай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна”  гэсэн хуучин хуулийн заалтыг оруулж ирсэн байна. Үүнд нь Эрүүгийн хуулийн 263-266-д заагдсан албан тушаалын гэмт хэргүүд багтаж байгаа аж.
 
Өнөөдрийн байдлаар албан тушаалын хэрэгт өчнөөн хүн бий. Тухайлбал, Сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, ТӨХ-ны гишүүн асан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ч.Ганзориг, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, түүний хамсаатан "Алтжин"-гийн Г.Алтан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, “Магнай трейд”-ийн захирал Р.Ганзориг гэх мэт олон хүн авлига албан тушаалын хэрэгт холбогдоод урт хугацаанд шалгуулж байна. Хэн ч хэргээ шүүхээр шийдвэрлүүлсэнгүй.

Хуулийн байгууллагаас болохоор “Мөрдөн байцаалтад байна, шалгаж байна. Шалгаж дуусаагүй. Эдийн засагтай холбоотой гэмт хэрэг учраас их цаг хугацаа орно. Заримыг нь шалгаад дууссан, шүүхэд шилжүүлсэн байгаа” гэхээс өөр олигтой мэдээлэл огт өгдөггүй.
 
Гэвч прокурорын газарт хянагдаад, шүүхэд шилжүүлэн ирсэн хавтаст хэргүүд эцэслэн шийдвэрлэгдэж, ял оноохгүй байгаа юм. Тухайлбал тодорхой шалтгааны улмаас шүүх хурлыг хойшлуулах, эсвэл дахиад мөрдөн байцаалт хийхээр прокурорт буцаах зэргээр цаг хожиж, хэргийг хэрэгсэхгүй болгох арга саам хайсаар байна.
 
Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд бүтэн өдөржин хэлэлцсэн ч эцэстээ прокурор руу дахин буцаажээ.
 
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийг шалгаж байгаа нэрийдлээр хоёр жил өнгөрөв. “Жаст”-ын Ш.Батхүүг найман жил шалгаж байна. Хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэнгүй. Одоо Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарыг авлигын хэргээр шалгаж байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам хэрэг нь бүдгэрч замхарч үлдэх байх.

Энэ мэтчилэн цагаан захтнууд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэрийдлээр ял завших, хөөн хэлэлцэх хэргийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгоод байвал шударга нэр зүүсэн хууль хүчний байгууллага байгаад яах юм. Сүр дуулиантай баривчилгаа хийгээд ер нь яах билээ дээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-02-26 18:04:56
    Хамгийн хүнд сурталтай, хамгийн дампуурсан салбар шүүх, тэр дундаа Монголын дээд шүүх. Үнэхээр ялзарсан.
  • Алал 2019-02-23 08:30:39
    Хуулийнхан гэж заримдаг хүмүүс байна аа
  • Baarai 2019-02-18 11:26:40
    Huun heleltseh hugatsaa baih estoi...tsetderhegchid min uursud deer chn iim asuudal tulgarval huun heleltseh hugatsaa hereggui gj yaritsgaahgui l bolovuu
  • Зочин 2019-02-18 06:45:15
    Хөөн хэлэлцэх хугацааг ийм хэргүүд дээр байхгүй болгох хэрэгтэй. Хэрэг хуучирдаггүй гэж өвөг дээдсийн минь сургаал үг бий шүү...Хэрэг хийсэн бол тэр хүн зохих я...
  • Даваа  2019-02-18 06:45:04
    Ял оноохыг нь үзэж нүд аних юмсан төрийн хулгайчуудад
  • ZOCNIN  2019-02-18 05:32:50
    ED NARIIG SHALGAJ YALIIG NI UURUULEXGYI BOL MONGOLD YAJ SHUDARGA YUOS TOGTOH BILEE . ED NARIIN HERGIIG DARYIHAN SHIIDEJ YAL SHIITGELIIG NI ONOGDUULAX HEREGTEI
  • зочин 2019-02-18 04:58:24
    элбэгдоржийг оймсгуй баривчлах болоогуй юу жинхэнэ америкийн гар хел монголыг худалдсан далд ноен болой
  • зочин 2019-02-18 04:50:26
    Үйл лайгаа хэзээ нэгэн цагт үүрнээ.Одоо биш байж болно ,Үр хүүхдүүд чинь та нараас болж зовно шүү,эхнээс н үзэж байгаа байхаа,
  • үнэн хаана байна 2019-02-18 04:21:56
    Бүгд ойлгомжтой. Хуулийг яаж үйлчилдэг болгох талаар ард түмэн үгээ хэлээч, босооч. Цаана чинь төр алга болсон байна шүүдээ.
  • !!! Anhaar !!! 2019-02-18 04:17:27
    1. rt Ulsad uchruulsan hohirluud ni todorhoi ter hohirluudiig zaawal baragduulah 2.rt Tohirson yl shiitgeliig ni uuruuleh shaardlagiig Ard niiteeree tawij b na!...
  • Зочин 2019-02-18 04:13:30
    Хууль. Зөрчсөн. бол. хариуцлагаа. үүр!!!!!!!!!!! Далиу. Амалсан.
  • иргэн 2019-02-18 04:05:14
    Монголчууд мэддэг болсон Элбэгдорж,Баяр хоёрын тогтоосон хууль шүүх эд нарт маш сайн хулгай хийжээ гэж Улсын баатар ѳг гэж Баттулгыг шантаачилна.Ѳѳр болох вэ дэ...
  • Иргэн 2019-02-18 03:39:00
    Хэрэв нүгэлтэй, буруутай бол шүүхтэй шүүхгүй үйл лайгаа эдлэх л болно. Үүнийг амлаж байна. Хэрэв буруугүй буяантай бол санаа зовох зүйлгүй сайхан амьдрах болно....
  • Fuck 2019-02-18 03:17:17
    Битгий шаа Мояачуудаа танай эзний улаан цагаан шаасан 280 сая долларын хажууд наад хүмүүс чинь та нарын цуслаж байгаа угаадсыг бэлдэж өгсөн баатрууд байна