Хизер Науэрт нэрээ дэвшүүлэхээс татгалзлаа

АНУ-ын  Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хизер Науэрт НҮБ-д тус улсыг төлөөлж суух байнгын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлэхээс татгалзсан байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 7-нд түүний нэрийг   энэ албан тушаалд дэвшүүлэхээр шийдвэрлэснээ зарлаад байсан юм. Харин АНУ-ын Төрийн департамент гаргасан мэдэгдэлдээ “Хизер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчид нэрээ дэвшүүлэхээс татгалзсан. Тиймээс ерөнхийлөгч удахгүй шинэ байнгын төлөөлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийг зарлана” гэж дурдсан байна.

Хизер Науэрт түүнийг энэ албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэнд ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарт талархаж байгаагаа илэрхийлснийг мэдэгдэлд нэмж дурджээ.

Хэвлэлийн төлөөлөгч “Сүүлийн хоёр сар миний ойр дотнын хүмүүст хэцүү сар байлаа. Тиймээс гэр бүлийн ашиг сонирхлыг харгалзан үзэж нэрээ татсан” гэж мэдэгджээ. Харин үүний өмнө ерөнхийлөгч Дональд Трамп Хизер Науэртийг энэ ажилд нухацтай хандах хүн гэж үзсэнээс гадна сайн нэр дэвшигч гэж тодорхойлсон ажээ.

Хизер Науэрт нь Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч болохоосоо өмнө “Фокс” телевизийн уулзалтын нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чагнаа 2019-02-22 17:07:44
    Хэвлэлийн төлөөлөгч байхдаа шудрага сэтгүүлчдийн дунд нэр хүндгүй болсон доо. Нэрээ татсан нь өөрт нь өлзийтэй байсан хэрэг.
  • зочин 2019-02-18 02:06:46
    монголд ийм уйлдэл хийх хун байдаг болов уу чадахгуй ч гэсэн зутгээд л байдаг биз дээ
    • зочин 2019-02-22 17:10:00
      манлайлагч болно гэж хичээл ном үзсэн хүмүүс чадахгүй ч гэсэн хэрээ мэдэхгүй, дөргүй бух шиг зүтгэнэ шүү дээ.