Ерөнхий сайдын шалтгаангүй хариу буюу С.Мөнхчулуун
Хотын даргыг батламжлуулах албан бичгийн хариуг Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлжээ. Албан бичигт Ерөнхий сайд ямар нэгэн шалтгаан дурьдалгүйгээр хотын даргыг томилохоос татгалзсан байна. Тодруулбал, албан бичигт  “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Хуулийн дагуу Ерөнхий сайд НИТХ-ээс хотын даргаар томилуулахаар ирүүлсэн саналыг нэг удаа буцаах эрхтэй. Иймээс Ерөнхий сайд энэ удаад эрхээ эдэллээ. Энэ нь ч шалтгаантай. С.Мөнхчулуун бол Ерөнхий сайдын төлөвлөгөөнөөс гадуурх хүн. 

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга Су.Батболдыг ажлаа өгөхийг шаардсан. Үүнийг ч Су.Батболд дарга ёсоор болгож өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүнээс хойш гурван сар шахмын хугацаанд хотын даргын албыг түр орлон гүйцэтгэгч хашиж байна. Хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх нь намын даргын бүрэн эрх. Иймээс ч Удирдах зөвлөл НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн. Харин Удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгогдсон С.Амарсайхан бус заалнаас нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулуун хотын даргаар сонгогдов. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг сонгох санал хураалтад олонхын санал авсан С.Мөнхчулууныг батламжлуулах тухай албан бичгийг нэгдүгээр сарын 16-ны өдөр Ерөнхий сайдад хүргүүлээд байсан билээ. Харин удтал хүлээлгэсэн албан бичигт ийнхүү Ерөнхий сайд татгалзсан хариу өглөө. Дээр дурдсанчлан хуулийн дагуу Ерөнхий сайд НИТХ-ээс ирүүлсэн саналыг нэг удаа буцаах эрхтэй. Буцсан тохиолдолд 15 хоногийн дотор тухайн шатны хурал хэлэлцээд, дахин санал хүргүүлдэг. Үүний дараа тав хоногийн дотор Ерөнхий сайд Нийслэлийн Засаг даргыг томилох үүрэгтэй юм. Иймээс ойрын өдрүүдэд ээлжит хотын даргыг тодруулах марафон “Хангарьд” ордонд эхлэх нь ээ. 

Хуулийн дагуу “ногоон гэрэл”-ээр томилогдох хотын даргын сунгаанд С.Мөнхчулуун даагаа нэхэх нь тодорхой. Харин түүнтэй өмнө нь хотын даргын томилгоонд яригдаж байсан ч Удирдах зөвлөлөөс дэмжлэг авч чадаагүй Б.Амарбаясгалан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрс яригдаж байгаа гэнэ.

П.ГОО 

Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-03-11 02:48:53
    Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн эсвэл параламентаа 2 танхимтай болох өөрчлөлт оруулахагүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа
  • Zochin 2019-02-23 06:25:43
    Yu yamar uchirtai gej yagaad zaluu hvn ajlii hiie gej bolohgvi gej zaaval Anarsaigan zaaval MAN-aas ner devshsen noyonii buh diileh yalah yostoi yumuu.
  • Zochin 2019-02-19 12:45:49
    Turiin albiig arai umchilj bgaan bishvv Munhchuluuniig hotiin darga bolgohod yu ni bolohgvi gej
  • Зочин 2019-02-19 00:23:45
    Сонин хачин залуу вэ чи Чиний үйлдлийг хараад байхад чи боловсролгүй тэнэг залуу юм байнаа Мөнхчулуун
  • gotov 2019-02-18 22:21:06
    ug n badamjunai l bolson bol hurel ,zandan 3 gar niilj ajillah yostoidoo!
  • Зочин 2019-02-18 20:25:30
    Ямар учиртай ингээд улайраад байдаг хүн бэ Ойлгомжтой биз дээ энэ албанд Мөнхчулуун тэнцэхгүй байна Энэ бол тоглоом биш Хариуцлагтай ажил
  • Иргэн 2019-02-18 15:17:45
    Төрийн толгойд гарчихаад ард түмнээ алагчлаад байх нь зөвүү?! Өгсөн хариу нь дэндүү дээрлэхүл шинжтэй харагдсан?! Мөнхчулуун минь битгий бууж өгөөрэй?! Амжилт х...
  • Иргэн 2019-02-18 08:22:39
    Мөнхчулуун М.Энх60лд Сундуй 2-ын халаасны хүн учираас Хүрэлсүх татгалзсан юм!!!!
  • Хүрэлсүх сайд аа 2019-02-18 08:16:36
    төрийн алба арай л дэндүү өмчилж байна аа. анхнаасаа сонгууль явуулахгүй өөрийнхөө гутал долоогчоо тавихгүй яасан юм бэ:
  • зочин 2019-02-18 05:21:41
    Мөнхчулуун ТИСтөгссөн, англиар өөрийгөө танилцуулж чадах уу. Намд байгаад яаж 4 байртай болов.Хү-г шүүмжлэгч Энхболдын хүн яаж багт орох вэ.
  • Үнэн хаана байна 2019-02-18 04:16:17
    Мие-гийн хүнийг томилчихоод яаж ажил хийхэв дээ. Тэхээр Мие явлаач тэмцэл үрэглжилсээр байх нь. Орвонгоор нь өөрчлөхгүй бол ийм юм гарсаар, монгол улс дарамтан...
  • зочин 2019-02-18 03:54:34
    Ерөнхий сайдтай гар нийлэх хүн байх нь гол шалгуур биз дээ, Мөнхчулуун болбол Миеэ, Сандуй нарын даалгавараар засгийн бүх ажлыг гацааж , иргэд бид хорыг амсана...
  • Зочин 2019-02-18 03:03:30
    Энэ махлаг мангар бацаанаар хотын даргаар тавиагүй нь зөв
  • !!!!! 2019-02-18 02:13:14
    Monhkchuluun durakaa zailaarai !
  • зочин 2019-02-18 02:02:15
    хотын даргад заавал луйварчин хулгайч хун байх естой юм байх даа амарсайханаас арай еер хун баймаар байх юм нийслэлийнхэн туулаа уухуу амарсайханы шээс уухуу