Тойм: KFC-гээс олон хүн хордож, хорт хавдартай хүүхдүүд өвчнөө “ялсан”  долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт нийгэмд нэлээн үйл явдал ихтэй байв. Тухайлбал, түргэн хоолны сүлжээ дэлгүүр болох KFC-гээс олон хүн хоолны хордлого авсан нь яах аргагүй анхаарал татсан үйл явдал байв.

Мөн боловсролын салбарт ЭЕШ-ын онлайн бүртгэл эхэлсэн долоо хоног байв. Сайд асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг шүүх хурал болох байсан ч хойшлов. Хагас тэрбумын өртөг бүхий хар тамхи илрүүлж, сэжигтэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас саатуулав.

Ингээд онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
 
KFC-ээс хордсон хүний тоо 70 хол гарав

“KFC” бол Coca Cola-той адил дэлхийн брэнд юм. Бүтээгдэхүүнээс нь хордож байна, үйлчилгээнд нь сул тал байна гэдэг бол брэнддээ бус, түүний эрхийг аваад ажиллуулж буй компанийн үйл ажиллагаа, хяналттай шууд холбоотой. Энэ алдааг “Таван богд” группийнхэн гаргасан. Цагаан сарын дараа Зайсан дахь  “KFC”-гийн салбараас нь 80  гаруй хүн хордож, 30 гаруй хүн хордлогын хүнд шатанд орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн газрын бүтээгдэхүүнээс нь  дээж авсан. Шинжилгээний хариу маргааш гарна. 

НМХГ-аас хийсэн мэдээллээр хордлого уснаас болсон байх магадлалтай. Эсвэл ажилчид нь нян тээж ирснээс болж өвчин үүсгэгч халдвар гарсан байхыг үгүйсгэхгүй гэж мэдээлсэн юм. Ямартаа ч шинжилгээний эцсийн хариугаар юунаас болсон бэ гэдэг нь тодорхой болох юм.
 
ЭЕШ монгол хэл, бичгийн хичээлээр эхэлнэ гэв

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулж мэдээлэл хийсэн билээ.

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл орон даяар эхэлсэн. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана. Энэ жилийн онцлог шалгалтаа өгсний дараа дүнгээ шууд мэдэх боломжтой шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлж байна. Энэ жил ЭЕШ-д урьдчилсан байдлаар 20,000 шалгуулагч бүртгүүлэх тоотойгоор бэлтгэ л ажил хангаж байна. Шалгалтын төв бүр дээр засалт хийх тусгайлсан ангийг бэлтгэнэ. Ингэснээр засалтын явцыг харах боломжтой. 

Мөн энэ жил Монгол хэл, бичгийн шалгалт 400 босго оноотой болсон. Монгол хэл, бичгийн шалгалт  гуравдугаар сарын 23-нд явагдана. Их дээд сургуульд хамрагдах сурагчдын заавал хамрагдах шалгалт юм. Гуравдугаар сарын 4 нд монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хаагдана.

Хагас тэрбумын үнэ өртөг бүхий хар тамхи тээвэрлэж явсныг илрүүлэв 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан бүлэг этгээдүүдийг ирүүлж, дайчлан баривчилжээ.

Баривчлагдсан этгээдүүд 19-32 насны гурван хүн бөгөөд нэг нь эмэгтэй аж. Үзлэг шалгалт хийхэд 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх мөс тээвэрлэж явсан нь илэрчээ. Гаалийн ерөнхий газрын байцаагчид уг хар тамхийг анх хилээр нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлж, улмаар цагдаагийнхан мэдээллийн дагуу ийн баривчилгаа хийжээ.
 
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

Нийслэлийн прокурорын газраас Б.Гарамгайбаатар Н.Батбаяр Р.Онон нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт хянан хэлэлцлээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон юм.
 
Хөрөнгө орлогын мэдүүлэгийн  хугацаа дууслаа

Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй байдаг. Тэгвэл ХОМ-ээ мэдүүлэх хуулийн хугацаа баасан гарагт дууслаа.

Тухайн өдрийн байдлаар цахим системд 36,400 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ баталгаажуулсан байна. Улсын хэмжээнд 87.5 хувьтайгаар явагджээ.  

Бүртгэл мэдээллийг хоёрдугаар сарын 15-ны өдрийн 24.00 цаг хүртэл хүлээн авч дууссан бөгөөд  үүний дараа тухайн байгууллагууд гуравдугаар сарын 1-ний өдрийн дотор тайлан мэдээ ирүүлэх ёстой.
 
Хорт хавдраа ялсан хүүхдүүд “Эрэлхэг баатар” медальтай болов
 
Монголд хорт хавдваар өвчилсөн хүүхдүүдийн олонх нь цусны, тархи, ясны хорт хавдартай байдаг аж.  Жилд хорт хавдраар 60 гаруй хүүхэд хорт хавдраар оношлогдож эмчлэгдэж байгаа гэсэн тоо мэдээлэл ч бий. Гэхдээ энэ тоо бодит биш бөгөөд нарийвчилсан судалгааг хийж байгаа ажээ.

Олон улсын Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг ЭХЭМҮТ-өөс хоёрдахь жилдээ хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэй хамтран тэмдэглэн өнгөрүүлэв.

Хорт хавдартай 20 хүүхэд хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрч, "Эрэлхэг баатар" медалиа гардан авчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-25 03:59:03
    хүүхэд залуучдыг хордуулаж байгаа кес-г хаах хэрэгтэй мөнгөтөй хүний талд орж ард түмнийг бүү хордуул
  • зочин 2019-02-20 02:25:41
    Нийсэлэийн ард иргэд хүүхэд залуучууд KFC-гээр бэлэн бүтээгдхүүнийг ёстой нэг амаа олохгүй гударч цусалдаг байж нэг шалихгүй юм дээр онцгүй л хандаж байна даа
  • зочин 2019-02-17 07:37:07
    харийн шашин харийн хоол хоер монголыг минь залгилаа шуу хоолны рекламанд тоглосон бархуу енее халзан толгойт нар юу бодож бна
  • ЗОЧИН 2019-02-17 06:24:49
    BURGER KING - С ХОРДСОН ХҮН БАС МАШ ОЛОН БАЙДАГ, ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГИЙН БҮРТГЭЛ ДЭЭР БАЙГАА Л БАЙХ