Н.Цэрэнбат сайд аймгуудын утааг бууруулна гэж 1.0 тэрбум төгрөг тараажээ
Утааны асуудалд салбарын сайд нь анхаарч байгаа нэртэй төсвийн мөнгийг үргүй зардуулж эхэллээ гэсэн мэдээлэл гарч эхлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хөдөө орон нутгийнхны утаа, агаарын бохирдолтой тэмцэж явсан бололтой. Улаанбаатараас илүү угаартай, бохирдол ихтэй аймаг, сумд нэлээд бий.

Ялангуяа Баянхонгор, Өвөрхангай аймаг утааны голомт болсон байгаа билээ. Тэгвэл утаатай аймгуудад утааг бууруулах зорилготой мөнгө шилжүүлсэн байна. Салбарын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр маш олон, өндөр дүнтэй гүйлгээнүүдийг хам хум, яаран сандран хийж БОАЖ-ын яаманд төсөвлөгдөж ирсэн хэдэн төгрөгийг талын нэг тараан шидэлжээ.

Нийслэлийн хэмжээнд утаатай тэмцэх ганц ч ажил хийгээгүй, ганц төгрөг ч зарцуулаагүй атлаа орон нутаг, аймгуудад тийм их хэмжээгээр цацсаны учир юу вэ гэж хардаж байна.

Тухайлбал, Н.Цэрэнбат сайд Архангай аймагт 100.0 сая, Увс аймагт 150.0 сая, Ховд аймагт 200.0 сая, Хэнтий аймагт 40.0 сая, Өвөрхангай аймагт 110.0 сая, Дархан-Уул, Орхон аймагт тус бүр 200.0 сая буюу нийт 1.0 тэрбум төгрөгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хуваарилж шилжүүлжээ. Ингэж зориулалтын бусаар зарцуулсан зардлуудыг юу гэж тайлбарлах вэ, салбарын сайдаа.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өгөөмөр  2019-05-04 15:23:25
    ганц ил тод ажил хийж бгаа сайдыг оролдохоо болио наад залуу чинь хийсэн юмтай хүн боловсролтой чадалтай залуу хүний урам зоригийг мохоохоо боливол яасан юм жаь...
  • Е 2019-02-18 06:47:07
    Мал
  • Ard 2019-02-18 02:55:38
    Ene teneg zaluu bolimoor nuguu ugaartaj uheh gj bn ! Ard tumnii ner barij shoudad bsan humuus yasan baihuu?
  • Zochin 2019-02-17 23:13:20
    Ene teneg bn
  • Uur hurev 2019-02-17 19:53:21
    Yah gej iim chadvargui huner tur manuuldag bnaa??!!!
  • ЗОЧИН  2019-02-17 09:33:28
    Энэ сайд ажил хийдэггүй хамгаалалтын захиргааны даргыг хамгаалдаг сайд, ТХГН-ийг хамгаалдаггүй сайд, ажлаа мэддэггүй сайд
  • иргэн 2019-02-17 03:59:53
    Энэ сайд хамгийн мэдлэггүй сайд, 60 тербумын томилгооны нэг нөхөр