Энэ онд цаг ашиглалтын судалгааг орон даяар зохион байгуулна
 
Үндэсний статистикийн хорооноос энэ онд цаг ашиглалтын судалгааг орон даяар зохион байгуулахаар болжээ. Өчигдөр болсон тус хорооны даргын зөвлөлийн хурлаар энэхүү судалгааны үзэл баримтлал, асуулга, ангиллыг хэлэлцэн баталсан байна.

Цаг ашиглалтын судалгаанд бага насны хүүхдүүд ханиад, томуугаар өвчилснөөс үүдэн эцэг, эхчүүд эдийн засгийн хувьд хэчнээн цаг хугацаа, мөнгө зарцуулж байгааг тодруулах нэмэлт бүлэг асуулга нэмэгдсэн аж. Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу цаг ашиглалтын судалгааг 2019 онд дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа нь энэ юм. Манай улс цаг ашиглалтын судалгааг 2000 онд туршилтын байдлаар явуулсан бөгөөд 2004 онд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2007 онд анх удаа үндэсний хэмжээнд 3200 өрх, 2011 болон 2015 онуудад 4000 өрхийг тус тус хамруулан явуулсан байна. Энэ удаагийн судалгаанд 5 бүсийг төлөөлүүлэн 4000 өрхөөс мэдээллийг цуглуулах юм.

Манай улсын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн талаарх тоо мэдээлэл нь гол төлөв зах зээлийн үйл ажиллагаанд хүн амын зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэх боломжийг олгодог бол цаг ашиглалтын судалгаа нь өрхийн түвшинд эдийн засгийн бус үйл ажиллагаанд зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэхэд ашиглагдах мэдээллийн нэг гол эх үүсвэр ажээ. Цаг ашиглалтын судалгааны гол ач холбогдол нь хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж гаргах, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, ҮТС-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах түүнчлэн бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоо мэдээллээр хангахад чиглэгджээ.

 Цаг ашиглалтын судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2019 оны 3, 6, 9, 12 дугаар сарын 3 дахь долоо хоногт зохион байгуулах бөгөөд мэдээлэл цуглуулалтад таблет ашиглан ярилцлага хийх (computer assisted personal interview - CAPI) болон цаасан асуулга ашиглан ярилцлага хийх (paper assisted personal interview - PAPI) аргыг хослуулан ашиглах юм байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б Өлзий 2019-02-17 02:19:07
    зөвхөн 6-10 насны хүүхдийг сургуульд зөөхөд л хэдэн цаг орох,дээр нь өвчтэй хүүхэдтэй бол тэр айл ????????
  • !!!!!!!!!!! 2019-02-16 06:18:35
    "... судалгааг ... зохион байгуулна" гэж бичихгүй ээ, "Судалгаа хийнэ" гэж бичдэг юм!!! Ерөөс аливаа хэлний үйл үгийг буруу хэрэглээд эхлэхэд уг хэл мөхдөг!...