Х.Алтангэрэлийн “Харанхуй хад” дөрвөн ангит  симфони чуулбар хэрхэн бүтсэн бэ...
Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нь 2017 онд их зохиолч Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгээс сэдэвлэн 4 ангит бүрэн хэмжээний симфони чуулбар бичсэн бөгөөд тус бүтээлийг “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл-2018” Алтан намар хөгжмийн наадамд Монгол Улсын Филармоний симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдашийн удирдлагаар хөгжимдөж олны хүртээл болгосон билээ.
 
2016 онд Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиосон бөгөөд тус ойд зориулж их зохиолчийн “Харанхуй хад” өгүүллэгээр “Дээд гэгээн” пикчерсын уран бүтээлчид уран сайхны кино бүтээсэн юм. Энэ киноны хөгжмийн зохиолчоор миний бие Х.Алтангэрэл ажилласан ба тус кино 2016 оны 11 сарын 17-нд “I Max” кино театрт нээлтээ хийж олон түмний хүртээл болсон юм.
 
2017 онд би ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуульд нэг жил мэргэжил дээшлүүлэн суралцаж байхдаа “Харанхуй хад” киноныхоо “Нацагдорж, Пагмадулам нарын тема”-г ашиглан бүрэн хэмжээний 4 ангит симфони чуулбар болгон тус хөгжмөө өргөжүүлэн бичсэн.
 
Энэ чуулбар нь “Эргэцүүлэл”, “Эрэл”, “Ганцаардал”, “Зүүд” гэсэн 4 ангитай 20 орчим минут үргэлжлэх симфони бүтээл юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сонсогч 2019-02-18 05:35:08
    Мундаг хөгжмийн зохиолч шүү. Орчин цагийн сор болсон бүтээлүүд туурвиж байгаа гэж боддог