6, 7 настангууд харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож болно !!!
Сүүлийн үед бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэссэн. Энэ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн зэрэгтэй холбоотой байдгаас гадна сургуулийн ойр орчмын замын тэмдэг тэмдэглэгээ муу байдагтай  холбоотойг  албаныхан хэлдэг.
Угаас хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэг байна. Тухайлбал, энэ сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр гэхэд л   дөрвөн хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн юм. Гэмтсэн хүүхдийн 1 нь сургуулийн өмнөх насны, 3 нь сургуулийн насны хүүхэд байсан.

Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр сургуульд нь явуулахгүй байх,  гарц гарамгүй газраар зам хөндлөн гарахыг хориглох, замын хөдөлгөөнд оролцохдоо ногоон гэрлээр гарах ёстой хэлж, анхааруулах,  ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байх талаар ойлгуулах хэрэгтэй гэдгийг холбогдох газраас эцэг эхчүүдэд зөвлөсөөр байгаа билээ. Мөн ганцаараа зам гарч байгаа хүүхдэд томчууд сэтгэлээрээ туслах хэрэгтэйг ч сануулж байгаа юм.

Бага насныхан яагаад зам тээврийн осолд өртөх нь их байдаг вэ.
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүд буюу 6-10 насны хүүхдүүдэд нэг бэрхшээл байдаг. Өвөл эрт харанхуй болж орой гэгээ ордогтой холбоотой буюу 11 дүгээр сараас нэгдүгээр эрт харанхуй болдогтой холбоотойгоор  сурагчид, ялагуяа бага ангийнхан сургууль, гэр хоёрын хооронд алхаж яваад осолд өртөх нь их байдаг ажээ.

Тэгэхээр энэ насны хүүхдийг өвлийн саруудад цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, өдрийн цагаар хичээллүүлэх, хүйтний эрч чангарах тохиолдолд амраасан ч болохгүй зүйл байхгүй болов уу. Хүүхэд өртсөн ослын 83.7 хувийг сургууль гэр хоёрын хооронд явган явж байгаад осолд өртсөн хүүхэд эзэлдэг гэсэн тоо баримт ч байна.

Тэгвэл хүүхэд  зам хөдөлгөөнд  оролцохдоо заавал том хүзний хараа хяналт дор оролцох ёстой байдаг ч энэ талаарх хууль дүрэмд засч, залруулах ёстой алдаа байсаар байгааг  эмргэжлийн хүмүүс нь сануул байна.
Тодруулбал, Сургуулийн насны хүүхэд гэдэгт 8 наснаас эхлэн хамааруулан ойлгодог байлаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар сургуулийн насны хүүхдийн тоонд 6 настангууд ороод удаж байна.

Гэтэл тэр үеийн сургуулийн өмнөх насны, өнөөдрийн сургуулийн насны буюу 6 настангуудыг Замын хөдөлгөөний дүрмээр харгалзах хүнгүйгээр бие даан замын хөдөлгөөнд оролцохыг одоогийн мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэм   зөвшөөрөөд байгааг шүүмжлэх нэгэн бас байна.  Учир нь  замын хөдөлгөөний дүрмийн  3.3 дугаар зүйлд"Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж явна" гэсэн заалт маань өөрөө 5 буюу түүнээс доош насны хүүхдийг хориглоод, 6,7 настай хүүхдийг бие даан ганцаараа явахыг зөвшөөрч байгаа хэрэг болж байна.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн насны байдлаас харахад 0-6 насны хүүхэд буюу томчуулын хараа хяналтанд байх үедээ осолд өртсөн байдал нь 28.7 хувийг эзэлдэг бол сургуулийн бага ангид орох үеэс эхлээд осолд өртсөн байдал нь 51.1 хувийг эзэлдэг гэсэн үзүүлэлт байна. Тэгэхээр өмнө нь хуулиараа хараа хяналттай байсан 6 насны хүүхэд одоогийн мөрдөж байгаа замын хөдөлгөөний дүрмээр хараа хяналтгүй яваад байж болно гэсэн хачин утга гарч байна.

Боловсролын болон хууль хяналтын байгууллагууд үүн дээр онцгойлон анхаарч Замын хөдөлгөөний хууль дүрмэндээ яаралтай өөрчлөлт хийх шаардлагатай болчихоод байна.

Дашрамд дуулгахад, осолд өртсөн хүүхдийн 29 хувь нь 0-6 нас, 51 хувь нь 7-14 нас, 20 хувь нь 15-17 насны хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл, осолд өртөж буй хүүхдүүдийн талаас илүү хувийг сургуулийн бага бүлгийн хүүхдүүд эзэлдэг юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • fsd 2014-09-09 20:18:40
    HUUHD GDG NI 10N NAS HURCH BJ L DUNGJ GAZAR GISHGJ BGAGA MEDDG TEDEND BURUU YU BHVE UHAMSARGUI UHER MONGOLD IH UCHIR BGA
    202.179.7.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2014-09-09 05:42:37
    гэрлэн дохиогоо зөв ажиллуулах хэрэгтэй шүү дээ, хүн машин 2-ыг хоёуланг нь явахыг зөвшөөрсөн гэрэл дохиотой байхад хүүхдүүд яаж аюулгүй зорчиж чадна гэж бодож байнаа энийгээ эргэн харах хэрэгтэй шүү, олон хүнийг аюул осолоос сэргийлсэн буянтай ажил болно
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-09 04:46:44
    олон сургуулийн гадна орчин давчуу, явган замгүй,замын тэмдэггүй, багш ажилтанууд анхаардаггүй, хаалт хашлагатай,зам хааж машинаа тавьдаг гээд хэцүү шүү дээ. Хяналт шагалтынхан,мэргэжлийн байгууллагынхан,сургууль нь аливаа асуудалд араас нь болсон хойно
    112.72.13.150
    Мэдэгдсэн Хариулах