Өрхийн дундаж орлого 161 мянган төгрөгөөр өсчээ
Өрхийн нийгэм, эдийн засгийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161.0 (16.9%) мянган төгрөгөөр өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.7 (3.1%) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 97.8 (19.5%) мянган төгрөг, бусад орлого 24.7 (28.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2018 оны 4 дүгээр улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 77.7 (8.2%) мянган төгрөгөөр өслөө.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.6 (11.4%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 99.4 (12.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • СТАТИСТИКДАА ХАТДАА ЧААВАААС! 2019-02-16 06:06:33
    Энэ бол бодит өсөлт биш зүгээр л тооны өсөлт. Төгрөгийн ханш унасан, тиймээс чанарын ялгаа байхгүй.
  • зочин 2019-02-16 04:17:56
    Үндусний статистикийн хорооны мэдээлэлд бодитой үнэн юм алга. Дэндүү толгой муутай тооцооны суурь мэдлэггүй залуус ажилладаг юм болов уу гэж бодож байна.
  • mmm 2019-02-15 07:35:26
    ханшний өсөлтөө хас залачидаа
  • Иргэн 2019-02-15 06:04:26
    Сайхан залах юмаа...Тэр өсөлт нь хэний гэр бүлд очсон юм бол!!!
    • zochin  2019-02-15 09:53:57
      Saihan zalj baigaag in chi yaj medej baigaan? Zalaagui medeelel ee chi tegvel gargaad irel dee, chaddag ym bol?