Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэг хуралдана
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнуудтай уулзсан. Энэ үеэрээ хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж, хуралдааны хуваарь гарсныг дуулгав. Тодруулбал, өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэг УИХ-ын даргын дэргэд хуралдана. Харин ирэх даваа гарагт Татварын багц хуулийн хэлэлцүүлгийг иргэд, сонирхогч этгээдүүдийн төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхимынхныг оролцуулж хийх аж.

Мөн ирэх долоо хоногт Тендерийн хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Монголбанк, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг ярилцлагыг зохион байгуулах төлөвлөөө гарсан байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.