Үнэт цаасны зах зээлийн орон тооны бус бодлогын зөвлөл байгуулагдлаа
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2014 оны 09 дүгээр сарын 03 ны өдрийн 237 дугаар тушаалаар “Үнэт цаасны зах зээлийн орон тооны бус бодлогын зөвлөл” байгуулагдлаа. 
 
Уг зөвлөл нь үнэт цаасны зах зээлийн хөгжил, бодлого, зохицуулалтын болон салбарт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс гадна үнэт цаасны зах зээлийн цаашдын хандлага, хэтийн төлөв байдал зэрэг бодлогын асуудлаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж ажиллах юм.
 
Бодлогын зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанк, “МХБ” ТӨХК, “ҮЦТТТХТ” ХХК, Компанийн засаглалын хөгжлийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүүгийн зах зээлийн холбооны төлөөлөл болон их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.