Парламентын нэр хүндийг сэргээх төлөвлөгөө
Социологийн 10-аад байгууллагын хийсэн судалгаагаар хамгийн нэр хүндгүй институцүүдийн нэгийн тоонд парламент оржээ. Иймээс шинэ УИХ-ын дарга шалдаа буусан парламентын нэр хүндийг сэргээхэд гол анхаарлаа хандуулах гэнэ. УИХ-ын чуулганы хуралдаан хэрүүлийн танхим, популизмын талбар болчихсон гэдгийг дээр дооргүй мэддэг болж. Микрофон асахтай зэрэгцэн баатрын дүрд хувирчихдаг гишүүд ч цөөнгүй. Гэсэн ч УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй дархан эрхтэй. Иймээс шинэ УИХ-ын дарга энэ бүхнийг таслан зогсооно гэдгээ мэдэгдээд буй. 

Тэрбээр ажлаа авангуутаа “Парламентын үйл ажиллагааг шинэчилж байж, иргэдийн УИХ-д итгэх итгэлийг сэргээнэ” хэмээн мэдэгдсэн. Г.Занданшатар дарга “Судалгаагаар Улсын Их Хурлын нэр хүнд тааруу байгааг нуух хэрэггүй. Шинэчлэл зайлшгүй гэж үзэж байна. Ингэж байж парламентад итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын чуулганы хуралдаан хэрүүлийн танхим, популизмын талбар байх учиргүй. Тиймээс УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байгаа. Асуудлыг  дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлж, нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг, хууль тогтоодог процедурыг сайн судлах хэрэгтэй байна. Энэ зорилгоор УИХ-ын Тамгын газар судалгаа, дүгнэлт гаргах, дээрх хуулиудад өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулж ажиллах шаардлагатай байна. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг байваас парламентын нэр хүнд сайжирна. Дэгийн хууль бол улс орон даяар дагаж мөрдөх эрх зүйн акт гэхээсээ илүү 76 хүн хэрхэн хуралдах тухай дэг журам юм. Ийм учраас дэгээс парламентын үйл ажиллагааны мөн чанар ихээхэн хамаарна” хэмээн өөрийн төлөвлөгөөгөө танилцуулсан. 

Үе үеийн парламент өөрсдийн эрх ашигт тааруулж, Дэгийн хуульд “гар хүрч” байв. Харин одоо УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах боломжийг бүрдүүлэхэд анхаарч Дэгийн тухай хуульд “гарах хүрэх” гэнэ. Угаас гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эргүүлэн татах асуудлыг Дэгийн тухай хуульд оруулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Нэг үгээр УИХ-ын гишүүн хариуцлагатай байх асуудлыг зайлшгүй ярих шаардлага тулгарсан учраас Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгараад буй. Харин энэхүү шаардлагыг хэрхэн боловсруулж, парламентын нэр хүндийг хэрхэн сэргээх нь Г.Занданшатарын гарт байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-02-17 04:11:40
    Монголчууд "Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арлихгүй" гэдэг болохоор энэ их хурлын нэр сэргэхгүй.Дэндүү олон муу үйл үйлдсэн шүү.
  • zochin 2019-02-16 10:49:44
    2020 ond MAH ene uls toroos archigdaj gudamjind guilgachid bolj gishuud n bugd idej uusnaa shalguulmaar TOM shorond orno.
  • !! 2019-02-15 13:06:13
    УИХ-ын нэр хүндийг сэргээх цорын ганц зам нь энэ хавар өөрөө ТАРАХ!!!!!
  • зочин 2019-02-15 05:33:39
    Одоо парламентийн нэр сэргэх бараг боломжгүй болсон. энэ парламентэд би лав итгэхгүй бна. Өөрсдөө нураасан юм чин эвлүүлж чадна гэж бодож байх шиг байна.
  • зочин 2019-02-15 03:21:00
    Ард түмний итгэл олж авахад бэрх саяын гахайн өвчин,бас тэр бэлэн хоол монголчууд их л итгэж амтархан иддэг байсан одоо бол ёстой нойл яг иүүн шиг парламент ч
  • зочин 2019-02-15 02:13:13
    Парламентийн нэр хүндийг сэргээх маш чухал шүү
  • иргэн 2019-02-15 01:44:49
    нэгдугээрт ирцээ бурдуул чадахгуйдээ засгийн газар нь их хурлаа гацааж байхад мен асуулт уг хэлэх хоероо ялгадаггуй будилуу хэлгуй билэгтээс эхлээд цэгцлэх
  • Zandanshatar dargad ! 2019-02-15 01:35:16
    Yunaas ehleh we gewel huraldaandaa suudaggui heew neg teneeed huwiin ajlaa toriin unaag daichilan amjuuldag ogt suudaggui gishuudeesee ehleh ni zuitei !!!!!