Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: МУИС-ийн нэгдүгээр байранд тус сургуулийн дотоод төслийн батламж гардуулах ажиллагаа болно.

09:00 цагт: Төрийн өмчийн XII байрны 205 тоотод Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Цогц дэмжлэг төв” төрийн бус байгууллагатай хамтран бэлтгэж, хэвлэн гаргасан “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ыг нийтэд танилцуулан, хүргэх нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулна.

10:00 цагт: Офицеруудын ордонд "Улаан од" сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой болно.

10:00 цагт: Баянзүрх дүүрэгт байрлах “Бласт” ХХК-ийн мөсөн талбайд Канад дасгалжуулагч нар хоккейн сургалт явуулна.

10:30 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал ЗДТГ-ын А танхимд болно.

11:00 цагт: Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын мэдээллийг хүргэнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-аас “Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд "Жендэрийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах нээлттэй ёслол”-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

15:00 цагт: Шангрилла зочид буудлын хурлын танхимд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаа болно. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.