Хар тамхины хэрэгт 59 холбогдогчтой 24 хэргийг шалгаж байна
Сүүлийн үед хар тамхи мансууруулах төрлийн бодис тээвэрлэх, бусдад зарах, хэрэглэх, насанд хүрээгүй хүүхдүүд хэрэгт холбогдох зэрэг хууль бус үйлдэл гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг гаргасаар байна.

Тухайлбал, энэ он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэргийн 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж. Энэ тоо нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм.

Өнгөрсөн 2018 онд бүтэн жилийн хугацаанд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан байдаг. Энэ дунд насанд хүрээгүй хүүхэд ч бий. Насны ангиллаар авч үзвэл 18-35 нас залуус 80 хувийг эзэлж байсан. Хар тамхины хэрэг нь хохирогч байхгүй шууд холбогдогч, яллагддагчаар татдаг онцлогтой хэрэг юм.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд “би хамт явж байсан, би татаж байгаагүй” гэж үгүйсгэдэг. Хар тамхийг зөвхөн хэрэглэсэн этгээд биш биедээ авч явсан буюу холбогдож байгаа бүх этгээдүүдийг хэрэгт холбогдуулан татдаг ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-02-15 02:14:37
    Одоо х/т-ий яам байгуулсан ч хоцорсон үүнд төр буруутай хууль эрх зүйгээ гаргаагүй байсаар л хэрэглэгч буй болсон одоо зах зээлийн замаараа буюу эрэлт хэрэгцээ ...
  • Darui shuurhai arga hemjee aw 2019-02-15 01:50:06
    Huuliiin deer hemjeegeer shiitgeed baihgui yum bol gadna dotnii atgag sanaatnuudad Ohid Howguudiig mon mongoliig mohooh tolowlogootei gedeg ni haragdaad b na ! ...
  • зочин 2019-02-15 01:48:33
    хар тамхины хэргийг багасгая гэвэл женко баттулгыг баривчил наадах чинь монголын бух хулгай луйврын загалмайлсан эцэг би хэлээгуй хузуугуй хун хэлсэн